Tuesday 11 May 2010

Sorrow

Views

Харуусал

Аавыгаа ийм амархан алдана гэж бодоогүй тэнэглэж явжээ. Амжиж очоод уулзана гэдэгтээ итгэлтэй байснаар барахгүй хүүдээ захисан Япон архи буюу сакэг нь эмийн сангаас асууж байгаад авсан эмтэй цуг аваад нисээд очсон боловч... Ганцхан хоног хүүгээ хүлээсэн бол аав таньтайгаа хүү нь уулзах байсан юм. Хөөрхий ижий минь хол газар намайг санаа нь зовоно гээд сүүлийн хэд хоног бие нь хүндэрснийг надад хэлээгүй байсан байгаа юм. Гэрт нэг л том орон зай үгүйлэгдээд, ганцаараа үлдсэн ижий минь намайг буцаж явах үед минь нулимс дуслуулан гаргаж өгч буйг хараад сургууль руугаа явмааргүй л байлаа. Дипломын ажлаа аавынхаа гэгээн дурсгалд тусгайлан зориулан бичих болно оо.

Аав минь буянтай хүн байжээ. Хаврын хавсарга, цас хялмаалсан өдрүүд дундаас намуухан, дулаахан, цэлмэг тэнгэр бүхий тэр л өдөр бидэнд захилсан юм шиг ирж буяны ажлыг нь зохион байгууллаа. Ямар олон хамаатан садан, манай гэр бүлийн найзууд ирэв ээ. Гэнэт болон богино хугацаагаар Монголд очоод найз нөхөддөө хэлж амжаагүй ч тэд маань хаа нэгтээгээс мэдээд бөөнөөрөө ирж арван жил, оюутны ангиуд, хуучин ажлын андууд минь бүгдээрээ сэтгэлийн дэм миний гэр бүлд хайрласанд маш их баярлалаа! Японоос хүртэл профессор маань хаанаас ч юм миний гар утсыг олон залгаж харуусал илэрхийлж, яаж туслах вэ гэж асууж байсан сан. Та бүхэнд бүгдэд нь дахин маш их баярлалаа!

Аавыгаа нутаглуулаад нэрийг нь хорооны бүртгэлээс хасуулан явахдаа хүний амьдрал дэндүү богино юм гэдгийг улам ихээр мэдэрч явлаа. Гэр бүл маань миний амьдралын үнэ цэнэ хэзээд байх болно. Бултаараа бие биенээ улам ихээр хайрлацгаая.

22 comments:

Anonymous said...

Эмгэнэл илэрхийлье!
Чиний бичлэгүүдийг байнга уншдаг, залуусд маань сургамжтай мэдээлэл өгдөгт баярладаг шүү.
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлая гэсэн нэгэн яруу найрагчийн сайхан үг байдаг.
Сургуулиа амжилттай төгсөөрөй!

Divaa said...

Эмгэнэл илэрхийлье!Ганзо
Маш их харамсаж байна.

the quikZ said...

Эмгэнэл илэрхийлье. Саяхан л охинтой болсоныг чинь дуулаад баярлаж байсан өнөөдөр энэ мэдээг Диваагаас сонсоод харамсаж байна.

Лхагва

Г.Отгончимэг said...

Эмгэнэл илэрхийлье!
Таны бичлэгээс олон хэрэгтэй мэдээллүүдийг уншдаг шүү. Ойрд шинэ бичлэг хийхгүй байхлаар нь дипломын ажилтай завгүй байгаа юм байх гэж бодсон юм. Ийм зүйл болсонд харамсаж байна.

Frank said...

Гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэлийн бөхөөр олныг ялдаг.
Ирж буцах нь хорвоогын жам хойно энэ орчлонд ажлаа дуусгаад ирэх орчлондоо ихийг хийж бүтээхээр эцэг тань морджээ. Үйл хэргийг нь үргэлжлүүлж, санаа зоригийг нь гүйцэтгэх хүндтэй үүргийг танд л гэж итгэн үлдээсэн биз. Сайн байгаа, сайхан яваагаараа аавдаа талархал илэрхийлээрэй.

Надад харамсалтай байна. Дахин эмгэнэл илэрхийлье.

Anonymous said...

Эмгэнэл илэрхийлье. Таны бичлэгүүд үнэхээр их зүйлийг хэлдэг шүү. Дипломоо сайн бичээрэй.

millhouse said...

Эмгэнэл илэрхийлье!

svnder said...

Emgenel ilerhiilie.

Blog-oor chin bainga orj bichleguudiig chin unshih durtai shuu. Diplomiin ajild ni amjilt husie.

uujimhan said...

Гүн эмгэнэл илэрхийлье. Тун харамсалтай юм болжээ. Таны эцэг үргэлж таниар бахархаж явах байхаа. Аавынхаа үргэлжлэл болоод сайн сайхан явахыг хүсмээр байна. Сургуулиа амжилттай төгсөөрэй. Таниас асуулт асуугаад хариу ирэхгүй нь гэж бодож байсан юм гэвч ийм зүйл болсныг мэдсэнгүй уучлаарай.

Tgth said...

Гүн эмгэнэл илэрхийлье. Бинзо,
Аав тань хүүгээрээ бахархаж, сэтгэл хангалуун тэнгэрийн орноос харж байх болно оо. Tgth

Anonymous said...

Gun emgenel ilerhiiley.
Surguulia amjilttai tugsunu gedegt chin itgeltei baina.

Burte

Bat-Erdene said...

Харамсаад барахгүй зүйл тохиожээ багшаа. Гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Таны энэхүү харамсаар мэдээг уншаад 10н жилийн өмнөх тэр намар оюутан болдог жилээ аавыгаа алдаж, нутаглуулаад Улаанбаатарлуу эрдэм сурахаар явж байсан минь өөрийн эрхгүй бодогдож, дотроос нэг зүйл огшиж байна. Таны ажилд болон цаашдын үйл хэрэгт тань өндөр амжилт хүсье.

Sanchir S. said...

Zoloo bid 2-n zugees chamd bolon tanai ger buld gunee emgenel ilerhiilye. Iim tom garz uchirsand mash ih haramsaj baina.

Ганзориг said...

Үнэхээр харамсамсалтай явдал болсон байна. Гүн эмгэнэл илэрхийлье. Би блог уншдаггүй ч сүүлийн үед таны блогоор зочилж, нийтлэлүүдийг чинь алдалгүй унших болсон. Үүнийг уншаад мөн 7 жилийн өмнө аавыгаа алдаж байснаа, хотод эмнэлэгээс гараад хэвтэж байхад нь сүүлчийн удаа ирж уулзаж байснаа санаанд орлоо. Жаахан байсан болохоор тэр үед юм ойлгодоггүй байж дээ. Ийм мундаг хүүтэй юм чинь аав тань танаар бахархаж байгаа байх аа.Дипломын ажилд тань амжилт хүсье.

XChuluun said...

харамсаж байнаа. Одоо л сайхан хүүтэй байсныг нь харуулдаа дипломоо сайн бичээрэй. аавдаа сүүгээр өргөл өргөж байгаарай

H.D.NR said...

эргээд өөрт тань төрөх байлгүй дээ. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин. Үр хүүхэддээ өөрийнхөө умбаж өссөн хайрыг мэдрүүлээрэй. Ийм сайхан хүнийг бүтээсэн хүн амар амгалангийн оронд байгаа гэдэгт итгэж байна.

buree said...

Үнэхээр хэн ч гэсэн аав ээж нь амьд байхад, амьдралд алдаж болдог зүйл байдаг гэж хэлээд нэмэргүй ойлгодоггүй, хүлээж авах чадваргүй байдаг. Харин амьдрал хором хоромоор хэмжигдэж байдаг. Хэлье гэж бодоод хэлээгүй бол заримдаа хэзээ ч хэлэх боломж олддоггүй... Урьд нь түшлэгтэй сандал дээр сууж байгаад гэнэт түшлэггүй болсон мэт, хойшоо налах гэхээр хоосон... Хүний бас мэдрэх ёстой нэг ойлголт ч юм шиг. Харин цаг хугацаа явдагаараа үргэлжилнэ... Харин чи аавдаа зориулна гэж бодсон бол гүйцээгээрэй. Чамд л хэрэгтэй.

Unknown said...

Харамсал илэрхийлье!
Хичээл номоо сайн хийгээд зорьсоноо бүтээвэл аавынхаа хойноос өгөх хамгийн сайхан өргөл болох болов уу

Unknown said...

Ganzo, minii naiz bie bariarai. Mani suudliig chin zohitsuulj ugch chadaaguide gutarch baina.

Narangoo bid 2oos gun emegnel ilerhiilie.

P.S: Neg online taarval saikhan chatlamaar baina shuu.

Koyuki said...

Tand gun emgenel ilerhiiley!
Aav tani taniig tengerees bainga harj hamgaalah bolnoo.

B.Norovsuren said...

Аавыгаа алдах маш хэцүү. Миний аав эмнэлэгт байж байгаад одоо л нэг гайгүй боллоо хэмээн эмч нар хэлж санааг минь амрааж бид болсон хойно лам хартай уулзах хойгуур аав минь эмч нарын гар дээр өөд болсон. Би айлын ганц охин аавынхаа амин эрдэнэ нь байсан тэр хэмжээгээрээ аавдаа хайртай байсан хэдий ч тэр тухайгаа хэлж үзээгүй юм билээ. Одоогоос 6 жилийн өмнө аав минь биднийгээ орхиод одсон ч сэтгэл зүрхнээс огт гарахгүй юм аа. Яаж ч гарах билээ. Их санах юм даа аавыгаа. Хааяан зүүдэндээ л таньтайгаа уулзаж сансан сэтгэлээ нэг тайтгаруулах юм даа.

Javkhlan said...

Гүн эмгэнэл илэрхийлье. Тань шиг мундаг хүүгийн аав өөрөө бүүр сайхан хүн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. маш их харамсаж байна.