Views
Японд суралцах нэг жилийн хугацаа маань харвасан сум шиг өнгөрч, хичээл,
шалгалт, дипломтой холбоотой бүхий л ажлуудаа дуусган төгсөлтийн баяраа хүлээх
зуураа Монгол руу авч явах ачаа бараагаа багладаг юм уу гэсэн шиг сууж байна.
Нэг жилийн курс болохоор овоо шахуу хөтөлбөртэй буюу гурван семестерийн турш
дор хаяж 30 кредит цуглуулах ёстой байв. Сайхан юм нь энэхүү кредитийг хэтрүүлэн авч
илүү хичээл судалсан ч нэмж сургалтын төлбөр шаардахгүй тул энэхүү боломжийг
чадлаараа ашиглаж хэдэн хичээл нэмж үзсэн нь үнэхээр кайфтай байлаа. Аль
дивангаравын үед Аристотел ах нэгэнтээ “Боловсролын үндэс нь гашуун боловч жимс
нь хичнээн амттай” гэж хэлсэн байдаг билээ. Ухаан өндөр ачаалал, хүнд шалгалт
шүүлэг, заримдаа эцэс төгсгөлгүй гэмээр эрдмийн маргаан, мэтгэлцээний дараа
сургуулиа амжилттай төгсөөд цээж дүүрэн инээж байх үеийг хэлэх гэж оролдсон юм болов
уу.
Өмнө нь яагаад ч юм би гадаадад төгссөн хүмүүсийг автоматаар “лаг” хүн
байх ёстой гэж ойлгодог байж. Гэвч энд тэнд сургуульд сурахад заавал сонгох
хичээлээс гадна хамгийн хүнд хичээлүүдийг, хамгийн чанга багш нарыг сонгон
судлаж өөрийнхөө жинхэнэ “тарыг” таних, эсвэл хамгийн хөнгөн буюу “сулхан”
профессорын хичээлүүдийг албаар сонгон дүнгийн хойноос гүйх боломж ч байдаг юм
байна. Сургуульд маань яаж энэ сургуулийн босгыг давж орсон юм бол гэмээр хөгийн
оюутнууд байхад үнэхээр толгойтой, энэхүү сургууль нь багадаж буй мундаг
оюутнууд ч байх. Түүнчлэн амнаас нь гарч буй үг болгоныг нь алдаж боломжгүй
агуу багш нар байхад хэлж байгаа юмыг нь ойлгоход хэцүүгээс гадна асуултанд
тодорхой хариулт өгч чадахгүй буюу “Маш сайхан асуулт байна. Чи өөрөө энэ
асуудлыг юу гэж бодож байна” гээд эргээд маниасаа асуун, янз бүрийн асуулт
асуучих вий гэсэн шиг нүдний харцаа мөргөлдүүлэхгүйг хичээн сандран барин хичээлээ
заах ч профессорууд байна. Үнэхээр ч нийгмийн зарим нэг шинжлэх ухаанд тийм
эсвэл үгүй гэдэг хариултаар ам таглах асуудлууд тун ховор гэдгийг маш сайн
ойлгосноос гадна гадаадад мундаг дүнтэй төгссөн хүн болгон амьдрал дээр сайн
мэргэжилтэн байх боломжтой гэж дүгнэж болохгүйг улам ихээр мэдрэв. Хорвоо гэдэг
энэ буюу. Тийм ч болоод “The highest result of education is
tolerance” гэж Helen Keller өнгөрсөн зууны эхээр хэлсэн байдаг буй заа. Тэсвэр
тэвчээр буюу хүлээцтэй байдал, сахилга бат, ёс суртахуун гурав боловсрол хэмээх
түүдэг галын тулгын гурван чулуу юм шиг хааяа бодогдох. Ухаан нь боловсрол
гэсэн түүдэг галыг хэдий чинээ өндөрт асаахыг хүснэ төдий чинээ энэхүү гурван
тулгын чулуугаа бат бэх сууринд нь бэхжүүлэх ёстой мэт.
Японд ирсэн зорилго маань өөрийнхөө тарыг таних байсан агаад хүлээж
байснаасаа ялимгүй өндөр GPA-тэй сургуулиа төгсөж буй нь миний хувьд амттай жимс болж байна. Мэдээллийн
технологи, санхүү, маркетинг гурвыг хослуулан судлах гэж хичээснээс гадна
эдгээр хичээлүүд дээр ашиглаж байсан кэйсүүд үнэхээр их зүйлс өгсөн. Хэдий
зарим хичээлийнхээ тухай блог дээрээ товч мэдээлэл оруулж байсан боловч
зохиогчийн эрхийн асуудлаас болоод одоог хүртэл тэр гайхалтай кэйсүүдийг амьдрал
дээрх бодит шийдэлтэй нь блог дээрээ орчуулан бичиж чадахгүй байнам. Энэхүү блогийн
маань нэг зорилго маань ч Япон улс, хичээл ном дээрээ үзсэн зүйлс, энд тэнд
харсан юмаа бусадтай хуваалцах байсан тул тэрхүү зорилгоо бага ч болов
өнөөдрийг хүртэл биелүүлж чадсан байх гэж горьдох юм. Өдийг хүртэл блогийг
маань амь оруулж байсан уншигч та нарт талархая.
Эцэст нь сургууль төгсөж буй оюутнуудын хувьд
дараагийн хамгийн том даваа нь ажилд орох асуудал байдаг. Монгол руу ажил
сураглах гэхээр асуусан хүн болгон уул уурхай гэх. Нөхдүүдийг тэгж хэлэх бүр “In
a gold rush, do not invest in gold diggers but in sholves!” хэмээн хэлсэн Andre
Kostolany-ийн үг шууд толгойд буух. Ямартаа ч linkedin дээрх өөрийн профайл
дээрээ “has started looking for a challenging position in the field of finance,
mining, consultancy, and trade which cover the international arena. Preferably
want to be positioned in Mongolia and I am available from September 2010” гэсэн
статус үлдээж орхилоо. Гэснээс ер нь манийг нь тоож ажилд авах байгуулага, хүмүүс
Монголд бий болов уу, үгүй болов уу гэсэнJ
12 comments:
surguulia amjilttai tugssund bayar hurgie!!!
iim huniig alban gazaruud bulaatsaldaad avchih bailgui dee :)
Сургуулиа төгссөнд баяр хүргье. :) Блогийг тань унших их сонирхолтой байдаг шүү, үргэлжлүүлээд бичээд байгаарай.
Сайн сайхныг хүсье!
Blog-iig chin algasalgui unshdag zunduu sonirholtoi goyo zuil bichij baisand talarhajiina... Surguulia sain tugssund bayar hurgii.
Tsaashid MGL ireed baigaa baidlaa Japan ed nartai haritsuulaad ushuu sonirholtoi zuils bichine gedegt itgej baina.
Ganaa
Сайн байна уу?
Би Ганзориг байнаа үржээ эгчийн дүү байна таны блогийг цаг алдалгүй бүх нийтлэлийг тань уншдаг өчнөөн гоё гоё сонирхолтой бодууштай зүйл бичдэг шүү тэр болгоныг уншиж нэгийг боддог гэдэгт таны блогийг уншсан хэн бүхэн маргахгүй бизээ. Цаашдаа ч гэсэн монголд ирээд сонирхолтой зүйлүүд ихийг бичээрээ өө бас сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргье. Би уул нь бөөр дээрээс таны блогийг уншдаг байсан гэхдээ сэтгэгдэл үлдээдэггүй байсан юмаа хэхэ за амжилт .
hi, zaluu mini
tarkhi n buruu ajilaad bn sh de,
oorin businesse ehluuleh heregtei bus u? terni daraa chini ur jims n garah yum bish u?
ajil hiivel ch yahvee 2 idehgui l bh bh, ene niigem chin shine uzel sanaatai businesmanuud heregtei bn, ter n chi baih boltguai, business hiij chadahgui bol ajilaa hiij bolno shd e, 1900 domog uzsen bol oison bol ch.... amjilt chini bolog unshij arai l oor yum bodoj tomoor harj bsan chamd talarhlaa
Болноо найзаа, чи бид шиг залуус Монголд одоо тогтсон(түр зуурых гэж найдаж байгаа) буруу үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй байна. Миний хувьд чам шиг л гадаадад төгсөөд ажиллаж байгаад буцах гэж байна. Гол нь бид ингээд олуулаа очвол өөрчлөх боломж бий, эс тэгвэл уусна шүүдээ.
Амжилт хүсье!
сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе. Ажил олдохгүй биш олдоно. Яахав зарим нэг зүйл урмыг чинь хугалж мэдэх л юм гэхдээ шантрах хэрэггүй.Та өөрөө тэр бүхнийг өөрчилж чадна. Монгол таниар дутах болно гэдгийг санаж эх орондоо амьдраасай гэж хүсэж байна.Чадварлаг олон залуус ирээд байвал сайхан л байна. Амжилт хүсье.Ирээд юу болсноо бичээрэй. Амжилт. Kiss kk
уул уурхай дэмий шүү дээ газар дэлхийгээ сөнөөхөд гар бие оролцоод хэрэггүй л болов уу? Бизэес гэхээр бас хэцүү урьднь тэр талаар 0 байсан хүн шинээр юм эрхлэнэ гэдэг танил тал мөнгө төгрөг гээд олон юи чамаас шаардана. за за тэгээд миний мэтийн зөвлөгөө ч нээх хэрэггүй л биз харин өөрөөс чин зөвлөгөө авмаар байна сан. bolomjtoi bol minii blog deer contact detailsee uldeene uu.
Сургуулиа төгсөж буйд баяр хүргье. “Боловсролын үндэс нь гашуун боловч жимс нь хичнээн амттай”- энэ үгийг хүүдээ хэлэхээр авлаа.
үнэхээр сайн боловсорсоны үр дүнд тэсвэр хатуужил олж авдаг юм гэжүү, цаг хугацааны эсвэл орчны нөлөөллийн асуудал биш үү
Баях хүргье. Нэгэн чадварлаг боловсон хүчин эх орондоо ирж байгаад чин сэтгэлээсээ байртай байна. Санаа бүү зовоо. Японд боловсрол эзэмшсэн хүнд маш сайхан ажилууд олдоно.
Блогспотчиддоо зориудан blogchid.com шинээр нээгдсэн. Та бүхэний оролцоо их чухал юм шүү
"Монголоо л гэсэн сэтгэл байвал хийх зүйлийг та өөрөө олж харна. Хийх зүйл ч мундахгүй шүү дээ"... Би бас японд техник, технологи тэр дундаа нано технологиор сурах мөрөөдөлдөө хөглөгдөн өөрийгөө бэлдэж сууна. Ийм гоё блог уншихаар өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд хурдан л монголдоо өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулмаар болох юмаа. Таньд амжилт хүсье!
Post a Comment