Views
Цагаан махны хэрэг
Plagiarism гэдгийг бодож байгаад цагаан махны хэрэг гэж Монголоор буулгав. Улаан махны хэрэг гэж айхтар хэрэг байх агаад шоронд иймэрхүү хэргээр орсон хүмүүс шоронгийн хамгийн адгийн бүлэг хүмүүст тооцогдон тэр чинээгээрээ тохирсон доромжлолоо амсдаг гэж улсууд хүүрнэх юм билээ. Оюуны хулгайг хийгч хүний гавал доторхи уураг тархи нь бодвол бусад энгийн хүмүүстэй адил цагаан гэж тооцоод цагаан махны хэрэг орчуулж буй бөлгөө. Мэдлэг дээр суурилсан эдийн засгаар хөгжлийн манлайд хүрнэ гэж тунхаглаж буй өнөө үед бусдын мэдлэг, мэдээллийг улаан цагаан хулгайлж буй хүмүүсийг би бодохдоо бөндгөрөө ашиглан ажлын байран дээрээ бүтээмж гаргахаас илүүтэйгээр толгойноос бусад энд тэндээ байрлах элдэв долоон эрхтэнээ “ашиглан” ажлын байран дээрээ тогтож буй хөөрхийс юм уу л гэж дүгнэх юм.
Монголд бол оюуны хулгай нилээд газар авсан гэж ярьдаг ч үүнийг таслан зогсоох талаар дорвитой хийж буй ажил юм билээ? Тухайн сурвалжлагч, хааяа хүний оюуны бүтээл хулгайлдаг хүмүүсийг чичлэхээс илүү бид улсынхаа боловсролын тогтолцоонд анхаарлаа илүү хандуулах ёстой юм шиг. Хөгжилтэй орнуудад Plagiarism буюу цагаан махны хэргээс хэрхэн сэргийлэх тухай, яаж бусдын бүтээлийг өөрийн бүтээлдээ зөвөөр ашиглах тухай маш их мэдээлэл байдгаас гадна нэгдсэн стандартууд байдаг билээ. Их дээд сургуулиудын консорцум гээд байгууллага байдаг санаж байна. Уг байгууллага санаачлаад их сургууль болгоноос нэг нэг төлөөлөгч оруулаад ажлын хэсэг байгуулаад Монголын улсдаа тохирсон стандарт гаргая гэвэл үсрээд л долоо хоногийн л ажил болно доо уул нь. Учир нь дэлхийд жишиг болсон стандартууд аль хэдийн байгаа тул тэдгээрийг ашиглан зарим зүйлсийг нь Монголдоо нутагшуулах хэлбэрээр өөрчлөлт хийчихвэл. Энэхүү ажлыг хийгээд арван жилийн сургуулиас эхлэн докторын түвшний бүхий л шатанд хэрэгжүүлбэл ядаж сургууль төгсөж буй хүмүүс нь ингэвэл болно, болохгүй гэсэн нэг ойлголттой болох санж. Улаан цагаан бусдын дипломыг хуулаад эрдмийн ажил хийгээд “амжилттай” төгсөж буй оюутнаас илүү тэрхүү оюутныхаа цагаан махны хэргийг илрүүлж чадаагүй багшийн буруу болох учиртай. Оюутнаасаа бага мэдээлэлтэй байвал багш байхын хэрэг юусан билээ. Цаашилбал их, дээд сургууль болгоныг оюутнуудын дипломын ажлын цахим хэлбэрт оруулж, Монгол улс даяар эрдмийн ажлын нэгдсэн мэдээллийн сантай болчихвол уул нь. Шинэхэн бичигдэж эрдмийн зэрэг горилон буй дипломын энэхүү мэдээллийн сангаас цагаан махны хэрэгтэй холбоотой үгүйг нь хэдхэн товч дараах тун амархан тогтооно доо. Сурвалжлагч нар эрхбиш бие биенээсээ хулгай хийдэггүй гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад маань оюуны “innovation” ус, агаар мэт хэрэгтэй байгаа нь дурын мэдээллийн хэрэгсэл уншиж үзэхэд л мэдрэгдэх юм. Түүнчлэн бид ч гэж өөрсдөө хэргийн эзэд. Учир нь ихэнх маань иймэрхүү төрлийн болохгүй зүйл хийсэн нөхдийг ёстой сайхан гар юм даа, хүнд гар шүү нээрээ тээ, бараг л яавал тэрэн шиг энд тэндээс юм “хусаж” амьдрах вэ гэж хоорондоо ярих. Уул шугамандаа бол жигшиж ярих ёстой байтал бараг бахархаж яриад байгаа ойлголтыг сонсож буй хүмүүстээ шууд төрүүлэхээр.
Хэд хоногийн өмнө мэдээллийн сайт дээр нэгэн сурвалжлагч бүсгүй нилээд аятайхан мэдээлэл бичсэн байв. Харамсалтай нь дунд хэсэгт нь миний блогоос хэдэн өгүүлбэрийг тэр чигээр “хусчихсан” байв. Хэдэн жилийн өмнө бол бичлэгийг тэр чигээр нь хуулаад дор нь өөрийнхөө нэрийг хэнэг ч үгүй тавьдаг байсантай харьцуулахад энэхүү бичлэг нь бас ч гэж нэг шатаар ахисан түвшиний цагаан махны хэрэг юм. Учир нь урд, хойно нь оруулсан өгүүлбэрүүдээ бас чиг гэж тун хөөрхөн холбоод найруулсан байгаа юм. Браво! Хэдэн жилийн өмнө нэгэн банкны газрын дарга нь лут ярилцлага өдөр тутмын сонинд өгсөн байж билээ. Ярилцлагын оршил болон дунд хэсэг нь цэг, таслал, үг үсгийн алдааг нь хүртэл яг тэр чигээр нь хуулчихсан миний блогийн нэг бичлэг байж билээ. Тэсэлгүй утас аваад мань эртэй ярихад харин манай маркетингийн залуус юм бичээд ороод ирэхээр нь уншаад хэвлүүлсэн юм гэсэн билээ. Монголын жижгийг хэлэх үү, миний юм уншиж байгаад өөрийн бичсэн бичлэгийн хэсгийг олохдоо гярхайг хэлэх үү хуулсан хуулуулсан хоёр нь дараа нь зөндөө л ичих юм даа золиг гэж. Эдгээр нөхдийн алдар нэрийг нь энд зарлаж хөөрхийсийг миний блогийг уншдаг (followers) 100 гаруй хүн болон тэдгээрийн нохой, шувууны доог болгоод юу хийх билээ. Ядаж байхад би өөрөө хүний өмнөөс тамтаггүй ичих юм.
Саяхан Японы нэг сонин дээр Токиогийн их сургуульд докторын зэрэг амжилттай хамгаалан улмаар тухайн сургуульдаа багшилж буй эрхмийн эрдмийн ажил нь хуулан бичлэг байсан нь мэдэгдсэн билээ. Үр дүн нь нэр хүнд бүхий Токиогийн их сургуулийн докторын дипломоо хураалгаад зогсохгүй ажлаасаа халагдсан тухай мэдээлэл гарсан байв. Өөрөөр хэлбэл олон жилийн дараа хэргийг нь илрүүлсэн байгаа юм. Хэрэг хуучирдаггүй ээ гэж энэ буюу. Мань эрийн докторын эрдмийн ажлын 70%-с илүү хэсэг нь бусдын бүтээлийг ашигласан байсан бөгөөд уг салбарын шинжлэх ухаанд яг мань эрийн өөрийнх нь оруулсан хувь нэмэр юу ч байхгүй байлаа гэж уг мэдээн дээр дурдсан байна билээ. Ганц хоёр удаа хүний юм “хусахыг” яах вэ гэж Монгол хүний уужуу зангаар та бид өөр хоорондоо ярилцаж болох боловч хүний юмаар хүүдэгнээд богино хугацаанд амжилт олно уу гэхээс бус урт хугацаанд нэрийн хор биз ээ. Цагаан махны давтан хэрэгтэн! Аа яа яа, тун чиг эвгүй муухай сонсогдож байгаа биз? Иймээс цагаан махны хэрэгтэнгүүд мину зээ хямдхаан оюуныхаа бузар хуял тачаалаа хянаж сурч, өөрийн гэсэн үнэ цэнээ гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дундаа үүсгэвэл яасан юм бэ?
18 comments:
tsagaan mahnii hereg gej evgui sonsogdoj bga ch gesen nudee olson ner tomiyo bna. ene gemt hereg mongold undur baigaagiin neg shaltgaan ni magadgui manai 2 hurshiin influence bh. oros uls ni cyber gemt hergeer nileen undurt, hyatad ni zuvhun cyber ch bish nudend haragdaj, gart barigdaj bui bolgoniig copy/paste hiideg. sayhan l gehed end US-d ajilladag ehner nuhur 2 GM-s hybrid car-nii zagvaruudiig hyatad ruu yavuulj bsniig olj medeh ve de
Yooy yun 2 hurshiin influence ve, uuchlaarai mongol zaluuchuud uursduusu buruug ingej l zailuuldag baihgui yu. Deerh niitlel mash chuhal sedviig hundsun, orchuulga chn tun huchtei ug bolovch tsagaan mahnii hergiig mongol hun uuruu buur husej zorilgotoigoor hiij bga shde, uund hunii uhamsar l nuluutei bolohoos urd hoid hursh yamar ch hamaa bhgui. Bolovsroliin togtoltsoond anhaarlaa handuulya gedeg uneheer zuv sanaa. Huuhed huulahiig bagaasa surch bga ene systemiig shinechleh heregtei. Ene hursiig huulaagui tsagt tsagaan mahnii hereg yarigdsaar l bh biz...
миний юм уншиж байгаад өөрийн бичсэн бичлэгийн хэсгийг олохдоо гярхайг хэлэх үү хуулсан хуулуулсан хоёр нь дараа нь зөндөө л ичих юм даа золиг гэж. yag ene hesgiig unshaad pishiitel ineesendee hoishoo savj unalaa.
Mash zov sedev hondjee. Iimerhuu asuudaltai yag cham shig tulgarch baina. Nodnin bur minii bichsen yumnii garchigiin ul yalig oorchlood ooriin nereer taviad hevluulsniig unshij baisan. Za tegeed baga zereg zasaj yanzlaad hevluuleh, paragraph ene tereer ni avah bol bur Mongoliin nertei gesen niitlelch nar, zohiolchidiin hiieg ajil yum bilee.
aan tiim sedviin neriig ih sonin ovormots hoshignol mayagaar ogson chini ih taalagdlaa. ene bichsenee ali boloh olon hund tugeeh talaar boduushtai bus uu?
MAN, NEWS DEER IH OLON NIITLELCHUUD OORSDIIN YUMAA BICHED BAIHIIN TEND BICHEED OZVEL YAASIIN BE?
ENE TALAAR OORIIN BODLOO HELVEL IH BAYARLANA SHUU HU
pliagarizm-г яг юу гэж орчуулахыг мэдэхгүй энэ хэвээр нь хэрэглээд байсан юм. Цаашид цагаан махны хэрэг гэхэд болохгүй юм байхүй шүү
Bolovsroltoaid tootsogddog uls hiideg tul oyuni hulgai hamgiin adgiin jigshuurtei ni. Ug uguulber, nairuulga, ashiglasan material, garchig geed yug ch uurchlulgui heveer huulaad zohiogch geed neree tavichihdag uls manaihan dund haramsaltai ni baih yum daa6
Ene asuudal odoogynhon uuseed baigaa um bish l dee. Communismyn uen zohiolchid dund hurtel ikh l yarigddag sedev baisan um. Ter ued medeej hereg odoogyn shig internetees shuud huulaad tavihgui n' medeej l dee. Gol n' sedev, zohiomj zeregyg huulbarladag baisan buguud Mongol ner us, gazar ner ughud l boldog baisan um bilee. Uunees bolood zohiolchid hoorondoo mash ikh hargaraltai taaramj muutai baidag baisan. Zarim neg l um bichij chadahgui uudag bolovch setgedeg negendee heden shil um uguud shuud uuryn bolgodog asuudal ikh l baisan daa. Um meddeg, shine sanaa hunees hailgui oldog hed n' ihenhdee arhind orson, mun uursdyn unelemj dooguur uchir uur hun ashiglasan baival neg toohgui baih uujim jisheetei baij dee. Tegeheer ter ued darga nar iim asuudlyg ikh l uuhshuulj suuldee, hun bur tegj hiij chadsan n' gaigui byalduuchlaad yavaad baisan buguud unuudur bas bayan tansag bolson. Odoo bol burch mungu tsagaan nud ulaan gedeg bolson bolohoor medsen ch toohgui humuus ergen toiron baina daa. Harin ch ard tumen n' teneg baih tusmaa manai ene deer baigaa terbumtanguud agaar us negen adil heregtei baigaa um bishuu. Tegeheer manai uls esreg tiishee / uruugaa uruudaad /hugjuud baih shig bodogdoh um daa. Ter ikh taaraagaad baigaa munguu bolovsrol doo zoriulaasai.
Би бас дээхэн энэ талаар бичиж байсан юм. Та бүхэн сонирхвол орж үзээрэй.
http://gantulga.wordpress.com/category/uncategorized/
huulah ch muu bishee ,hunii tarhind tuhain ziuliin ehnii uyiin medeelel yavagdaj bna.medeej usa-d ,yapond ene talaar temtseh ni zuv.shaardlaga ch bgaa.bayan ulsuud munguu tulj chadna.neg uilchluulegch maani oregond mongol ger olon bii gesen.medeej ted tustei suuts hiigeed mungu olj bna.10 jiliin daraa tanigdahgui goyo l boloh bh.tednees huulah um ih ,bidnees huulah um baga l bna.hugjih tusam haritsaa uurchlugduh bh.
hehe, za neg shine nershiliig ehluulsen hun ni chi bolog. omno ni gantulga -n wordpress blogt bas ene talaar neleen yum haragdsan, tegeed nohor zargach yum bolohoor oyunii omchiin gazart orgodol bicheed ogtson bn gene lee dee. balarsiin hahaha.
mongolnews.mn -g NY times-n web-tei yag adilhan bolchij gee l bas neg heseg sensaatslaad baisan. yer n' bol eh survaljiig duridna uu geed gaigui bichsen bichleg bolgondoo oruulchjeemaar yum bn daa chi. bi ch ooroo neeh sain bichij chaddagguim bolohoor hunii bichsen yumiig author-toi ni linktei n' ter bichjee gee l sain huulaa l suujiidiinshdee hehe.
Bulganmaa yu geed avchij bolohgui hayachij bolohgui yum bihceed baina. Bi orgodol ogsnoo ooroo ch medeegui baihad chi haanaas yu zohiogood hudal unen yaria gargaad baina? Esvel chi minii omnoos oyunii omchiin gazar orgodol bicheed ogson yum uu? Duugui baihaar Bulganmaagшшn bichsen unen boloh geed, duugarah geheer yos zui, uchir medehgui joohon huuhedtei margaldsan bolchih geed hariu bichih uu baih uu gej ergelzej baigaad bichlee. Busad unshigchidaas huviin chanartai metgeltseen bichsendee hultsel ochie. Bulganmaa ug helee bodoj helj yarina shuu! Neg uee bodvol yumnii uchir oilgohtoigoo bolson baih gej naidaj baina.
ganzorig oo, chinii bichij bgaa zov l doo.
gehdee huviin hogjil ntr talaasaa bol chi ikh egoistic bna daa, ene utgaaraa chi huulagchdaasaa neg ikh hol yalgaatai haragdahgui l bna..
gehdee chinii unet zuils, uzel bodol, amidraliin hemjuur miniihees oor gedgiig oilgoj bna, buruu yarisan bol so sorry.
unshij baisan neg iim yum snaaand orj bna:
when the tree becomes too heavy with fruit, its branches start going down, they start touching the earth. They are too heavy to stand as proud, as egoistic, as they used to be. for the first time their richness is making them hunmble; their richness is making them come down to earth. they are asking somebody to take their fruit so they can become weithless, and again stand high in the sky. the same is the situation of one whose being has become a ripe fruit. he becomes humble, he becomes poor, he is ready to share with anyone; he does not ask whether you deserve it or not--all that he wants to be emptied.
But the problem of spiritual growth is that the more you give the more you have. So you go on giving, and from unknowm sources your cup of life goes on always overflowing; your giving never empties it.
gehdee materiallag yertontsiin uraldaand oroltsoj bgaa manai yertontsiinhon yaj uun shig baij chadah bilee dee, gehdee l chamd ene arai shine uhamsariig toruulj magadgui gej naidiya.
ganzorig oo, chinii bichij bgaa zov l doo.
gehdee huviin hogjil ntr talaasaa bol chi ikh egoistic bna daa, ene utgaaraa chi huulagchdaasaa neg ikh hol yalgaatai haragdahgui l bna..
gehdee chinii unet zuils, uzel bodol, amidraliin hemjuur miniihees oor gedgiig oilgoj bna, buruu yarisan bol so sorry.
unshij baisan neg iim yum snaaand orj bna:
when the tree becomes too heavy with fruit, its branches start going down, they start touching the earth. They are too heavy to stand as proud, as egoistic, as they used to be. for the first time their richness is making them hunmble; their richness is making them come down to earth. they are asking somebody to take their fruit so they can become weithless, and again stand high in the sky. the same is the situation of one whose being has become a ripe fruit. he becomes humble, he becomes poor, he is ready to share with anyone; he does not ask whether you deserve it or not--all that he wants to be emptied.
But the problem of spiritual growth is that the more you give the more you have. So you go on giving, and from unknowm sources your cup of life goes on always overflowing; your giving never empties it.
gehdee materiallag yertontsiin uraldaand oroltsoj bgaa manai yertontsiinhon yaj uun shig baij chadah bilee dee, gehdee l chamd ene arai shine uhamsariig toruulj magadgui gej naidiya.
Za huu, ganzorigt geed 2 ch udaa neg ijil comment oruulsan hund bi hariu setgegdelee ilgeeye ee.
Huviin hugjil ene tereeree bol amia hicheegch um shig bna gej namaig dugnejee. Bi uul n uuriiguu arai uuruur bodood bsan um unuudriig hurtel. Hamgiin engiin jishee n minii enehuu blog bilee. Bi amia hicheesen amitan bsan bol ingej end tend uzej harsan, sursan, medsen zuilee ta buhentei neelttei ingej huvaaltsahgui bsan bizee. Yagaad tsag zavaa uren barin blog hutuldug um gej ih olon hun nadaas asuudag um. Hariug enehuu bichlegees harna uu.
http://vganzorig.blogspot.com/2007/12/why-blog.html
Alivaa zuiliig hiisen, buteesen uedee hun bardam, zorigtoi bh heregtei gej boddog. Ene blog bol minii huviin unet zuiliin ilerhiilel buguud minii niigemtei buyu ta buhend share hiij bgaa beleg. Jaahan ongirch helbel uuriin chin deer bichsen mod, jimsnii jisheenii jims n gej helj boloh uu? Ene jimsiig heregtei hun n daraagiin jimsee abahiin tuld evteihen muchriig n gemteehgui taslaad abna uu, amia bodood tasdaad abna uu (huulan bichleg) ter humuusiin duriin asuudal bilee. Bi uneheer amia hicheegch mun uu geed dahiad sain bodood uzey. Etsest n ulaan tsagaan huulan bichleg hiideg humuustei egoistic bish humuus herhen temtsdeg tuhai medeelel, turshlaga uurt tani bgaad nadtai bolon busadtai huvaaltsval ihed bayarlana shuu!
Бусдын бүтээлийг хуулаад наадаг тогтолцоо их байгаа ядахнаа эх сурвалжаа ч тавилгүйгээр урьд нь тэр материалыг уншиж байгаагүй хүмүүсийн хувьд хөөх энэ хүн тун сүрхий юм гэж бодхоор сайн хуулдаг хүмүүс их байнаа. Ялангуяа дээд боловсролтой хүмүүс үүнийг үйлдэж байгаад үнэхээр их харамсдаг. Ядахнаа бусдын оюун хөдөлмөрийг боловсрол эзэмшнийхээ хувьд хүндлэх хэрэгтэй санагддаг. Манай ЕБС, Их дээд сургуулиудад мэргэжил харгалзалгүй эшлэл, эх бүтээл ашиглахталаар бие даасан хичээл оруулах нэн шаардлагтай. Мэддэг хэрнээ хийхийг хүсдэггүй бас хэсэг бусаг мунаг, мунхаг хүмүүс бас байнаа байна. Тэд яахав дээ яг өөрөө бодож боловсруулж бичвэл нэг өгүүлбэр ч гэлээ ямар их анхаарал, хөдөлмөр ордогыг мэддэггүйтэй холбоотой байхаа.
"номын хулгай - хулгай биш" гэж манайхан үзэж ирсэн нь манай оюуны потенциалын хуримтлал бага байгаатай холбоотой байх. Хулгайлах, ашиглах гэдгийг заагийг сайн тогтоож өгөөд бүгдэнд нь бүх төрлийн мэдлэг мэдээллийг нээлттэй болгох хэрэгтэй байх аа. Зохиогчийн эрхийн барууны сүүлийн үеийн эдийн засагч нар бас эсэргүүцэх болоод байна, ялангууяа 21-р зуунд хамгаалалт хийнэ гэдэг үл бүтэх зүйл байх аа. Аль болохооор их хүн ашиглаж байж уг бүтээл нь түүнийх гэдгийг хүлээн зөвшөөрөх болно, эс тэгвээс ил байдлаас далд байдалд ороод л үргэлжлэнэ. Плагиатыг зогсоохын тулд зохиогчийн эрхийн хязгаарлалтуудыг бууруулах хэрэгтэй. Харин эх сурвалжийг дурдахгүй өнгөрөх тохиолдолд "хэрэг хуучрахгүй" гэдэг зарчмаа мөрдөх хэрэгтэй байх.
Post a Comment