Thursday, 21 October 2010

Discrimination

Views

Ялгаварлан гадуурхалт

Англи хэлэнд хамгийн таагүй хараалын үг нь what the **** болон mother****** гэх зэрэг үгс байдаг. Монголчуудын түгээмэл хэрэглэдэг Орос хараалын үг ч гэсэн ер нь бол үндсэн утга ойролцоо. Харин Монголчууд хамгийн дургүй буюу үзэн ядсан хүнээ “муу хужаа”, хятадын эрлийз гэх. Олон зууны турш Хятад ба Монгол үндэстнүүд хоорондоо тулалдаж байснаас үндсэн шалтгаан үүдэлтэй мэт боловч өдгөө хүртэл бие биенээсээ харилцаа хамаарал их байгаа тул энэхүү үг, хэллэг амь бөхтэй оршсоор буй заа. Зүүн өмнөд азийн орны нөхдүүдийг төлгүүд гэж зарим Монголчууд бас хэлэлцдэг. Монгол ба эдгээр улсуудын хооронд ямар харилцаа, уялдаа, асуудал байсан болоод яг ямар утгаар ингэж хэлдгийг нь даанч мэдэхгүй юм.

Твиттер дээр Далай ламыг дагадаг болсноос хойш мань хүний нийтэд цацаж буй философи, онч үгсийг таамшаалан уншиж буй. Саяхан оруулсан нэг “жиргээ” нь дараах зүйл байв. “We must cultivate a universal responsibility toward each other and extend it to the planet that we have to share.” Each other гэдэгтээ үндэстэн, яс үндэс, нас, хүйс, баян, ядуу, цаашилбал бэлгийн чиг хандлага гэх мэт бүхий л ойлголтыг багтаан хэлсэн буй заа. Улам бүр даяар болж буй энэхүү дэлхийд Монгол үндэсний язгуур эрх ашиг гэдэг төрийн үндсэн философийг өнөө цагийн шашны том төлөөлөгчийн энэхүү айлдвартай хэрхэн нийцүүлэх ёстой вэ?

Хэдхэн саяас эхлэн тэрбум гаран хүнтэй улс орон дотор бурхан шиг сайхан хүмүүстэй зэрэгцэн адгийн шаарууд мөр зэрэгцэн хорвоогийн тоосыг хөдөлгөж буй нь мэдээжийн хэрэг боловч муу хүмүүсийн хийсэн буруу хэргийн үйл лайг нь мөрөөрөө яваа сайхан ардууд нь нуруун дээрээ үүрдэг нь хир шударга хорвоо билээ. Товчхондоо хэлэхэд аливаа улс үндэстэнд өөрийн гэсэн өвөрмөц заншил, өв уламжлал, хэл соёл байх нь зүйн хэрэг боловч эдгээр нь тухайн улсын иргэд бусад улсын иргэдийг ялгаварлан гадуурхах, түүхийн “давуу”-гаар дээрэлхэх шалтгаан болон эсрэгээр түүх “нимгэн”-ээрээ бусдад дээрэлхүүлэх шалтаг болох учиргүй мэт.

Бас нэгэн гайхаж явдаг зүйл нь эмэгтэй хүнтэй холбоотой зарим ёс заншлууд. Эмэгтэй хүнийг, ижий хүнийг амьд бурхан хэмээн цаасан дээр буулгах атлаа зарим уул, овоо дээр эмэгтэй хүн гарах нь хориотой байх төдийгүй зарим эд зүйл, хэрэглэлд гар хүрэх нь зарим нэг уламжлал, ёс заншлийн дагуу эмэгтэй хүний хувьд огт боломжгүй зүйл. Казакстанд 10 төрсөн эмэгтэй 11 дэх хүүхдээ гаргах үед санаандгүй шахуу тааралдсан барууны эмч эхийн бие нь дийлэхгүй, гаргаж болохгүй гэж хэлээд бүсгүйн нөхөрт алуулах шахсан байдаг. Нөхрийн тал болон бусад хүмүүс нь “бидний үр удмыг таслах” гэлээ гэсэн шалтгаанаар энэхүү барууны эмчийг тасчиж хаяхаа шахсан гэж найз нь болох танил маань хүүрнэсэн билээ. Тэрхүү ээж бусдын хувьд хүүхэд гаргах “машин” уу, бусдын адил энэ хорвоод амьдрах эрхтэй эрдэнэт хүмүүн үү? Хаана, хэн хүнийг хүн гэж үзэж харьцана тэр чинээгээр тэрхүү газарт аз жаргал бялхах мэт боловч тэр чинээгээр нийтээр дагаж мөрдөгдөж ерөнхий стандартууд ямар нэгэн хэмжээгээр гарч ирдэг байх. Ялгаатай соёл, ертөнцийг үзэх үзлийн улмаас энэхүү улс гүрний тэрхүү стандартууд хоорондоо зөрчилдөөд эхэлжээ. Үүнийг л Далай лам маш товчоор дээрх байдлаар томъёолсон буй заа.

Хайранд хязгаар байхгүй гэж ихэнх хүмүүс ярьж, амраг саднууд бие биендээ хязгааргүй хайртай гэж “нялуурдаг” билээ. Харин “хязгааргүй уучлах” гэсэн ойлголт бидэнд байдаг эсэх, ер нь байх ёстой эсэх? Далай ламаас аливаа уучлалд хязгаар байх уу гэж уулзах боломж гарвал асуух юмсан. Өөрөөр хэлбэл аливаа хүний нөгөө хүнийхээ, аливаа үндэстэн нөгөө үндэстнийхээ "хайр даах хязгаар" гэсэн ойлголт, хэмжүүр, "стандарт" байх ёстой эсэх? Орчлон ертөнц бүхэлдээ хайр ба уучлалт гэсэн хоёр дэнсэн дунд дэнжигнэн оршдог ч байж мэдэх юм. Энэ дэнс нь нөгөө тийшээ жаахан хазайвал ялгаварлан гадуурхалт болон бусад бурангуй ёс журмуудыг хүн хүнийхээ эсрэг гарган хана хэрэм өрөөд байгаа бус уу?

9 comments:

Anonymous said...

"The weak can never forgive. Forgiveness is the attribute of the strong." Mahatma Gandhi
"The stupid neither forgive nor forget; the naive forgive and forget; the wise forgive but do not forget." Thomas Szasz,
уучилна гэдэг уудам сэтгэл, ухааны илрэл.

Anonymous said...

төлгүүд гэдэг нь бие жижигтэй болохоор нь тэгж хочилдог гэсэн

Anonymous said...

Busdiig yas undes, nas, huis, bayan yaduu, bilgiin chig handlagaar ni yalgavarlaj baigaa yavdal bol „tolerance“ ih hemjeegeer dutaj baigaatai holbootoi yum. Tolerance baihgui bol humuus bolon uls ornuud hoorondoo evtei baih bolomj baihgui. Biye biyeniihee uur uur amidraliin hev mayagiig huleen zuvshuurch, harilzan oilgolzoj, yumiig ali boloh eyeregeer harj surah ni bidend ih chuhal. Tegj chadahgui bol bid heruul uruul, (huiten)dain dajingaas salahgui.

Unuudur uls ornuud delhii dayar biye biyeneesee ih baga hemjeegeer hamaaraltai bolson. Manai uls hiyatadaas importlohguigeer uursduu uursdiiguu hangah chadvar baihgui. Udur tutmiin amidraldaa hiyatad baraa hereglej, hyiatad baraa hudaldaj avch, tuuhii edee hiyataduudad zarj baigaa baij hiyataduudiig ih zagnana. Uursduu hiyataduudaas iluu uildverleh, biye daaj ediin zasgaa hugjuuleh chadvartai bolj baij daraa ni hiyataduudiig zemleh esehee bodoj uzeh heregtei. Herev ted manai ulsiin ard tumend gem boloh muu zuiluud hiij huuli durem zurchij baigaa bol bid medeej terend shuumjleltei handaj ter zuiliig bagasgah/arilgah arga hemjee avah heregtei.

Manai ulsad erunhiiduu bolovsroliin tuvshin dooguur baigaag ene baidal haruulj baigaa yum. Hun er ni medleg bolovsroliin tuvshingee deeshluulj chadval yumiig iluu tolerance-tai harj, ul suuritai dugnej chaddag boldog. Bid bolovsroliin tuvshin bolon ard tumniihee erunhii medlegiig deeshluuleh talaar ih yum hiih shaardlagatai yum. Alban yosoor manai ulsad surguuli tugsuugui hun barag baihgui, gevch unen hereg deeree yag chanartai tugssun ni daanch zuuhun. Uuniig uurchluhiin tuld bid heel hahiulaa bagasgaj, surgaltiin chanaraa deeshluulj, huuramch diplom, bichig barimt uildeh zereg yavdliig arilgah heregtei yum. Ene bol bidnii gol problem. Bid ene gol zuil deeree anhaarlaa handuulj arga hemjee avch chadahgui bol ter problemuud bagasna gej baihgui yum.

buree said...

Миний бодлоор олон ястан үндэстэн ягаад бий болсон гэхээр өөр хэлээр хоорондоо ярилцаж хамтран амьд гарах тэмцэлээ хийж явсан болохоор үүссэн байх. Гэхдээ нөгөө талаасаа амьтан талаасаа генийн маш хүчтэй хүчин зүйл нөлөөлж байдаг. Хүний ген нь хүний сэтгэн бодох чадвараас хамааралгүй хүнийг өөрийн аргаар удирдаж байдаг болов уу. Тийм ч учраас хүн сэтгэн бодох үүднээсээ Далай лам дагаад явбал сайхан байх боловч, гений үүднээс харин тэмцэлдэн илүү их, найдвартай, үр удмаа үлдээх тэмцэлээс ангид байж чадахгүй болохоор үндэстэн хоорондын асуудал, ядуу баян, гэх одоогийн олон асуудал өөрийн эрхгүй гараад ирж байгаа байх гэж бодож байна. Хүн сэтгэн бодож чадах боловч өөрийн амьд байлгаж байгаа гол аргачлал генээ гүйцэт ойлгоогүй л байгаа. Тэгэхээр сэтгэл амар амьдарах хүсэлтэй бол муу зүйл хийхгүй амьд явах боломж зөндөө л байгаа, харин нөгөө талаасаа бас л зөндөө боломж байна. Манай улс одоо ардчилсан болсон болохоор тэмцэлдэх мэтгэлцэх, түрүүлэх, ялах, сонирхол бас байх л дамжиггүй.

dddd said...

Hun uzel- budda, christ, muslim geh met. Shashinuud etssiin mon chanartaa neg l aguulgatai medeeleliig tugeej baidag. Dalai Lamiin todorhoilsonoor shashinuud tuhain undestenii ulamjlal zan zanshliin bolon domgiin nolooloor oor hoorondoo yalgarna. Asuudaliin gold huniig avch uzdeg. Ingehdee hunii uhamsar setgehui, setgeliig chuhalchildag bogood ahuin tuhai surgaaliar homs baih tal ajiglagdaad baina.
Tenger uzel- Orchlon ertontsiin orshihuin jam yosond zohitson monhod orshih. Ooroor helbel orchlon ertontsiin undsen huulid zahiragdaj amidarna gesen ug. Orhclon ertonts bol buhleeree neg tsogts bogood ooriin orshihuin huulitai. Hun bol orchlon ertontsiin ochuuhen heseg. Ene huuliig martvaas hun torolhtoniig mohliin zam l huleej baina. Ehnii asuudal usaar ilerch baigaa. Onoodor hun torolhton hiisen uildel buhneeree baigal delhiig suitgej baina. Hun torolhton orchlon ertontsoos zovhon ashig hurtehiin tuld l amidarch baina.Ashig hurtehiin tuld hiij bui uildel buhneeree amidiig tasalj baina. Getel Monh tenger etseg, baigal delhii eej iim ochuuhen zorilgoor bidniig buteesen gej uu. Ovgodiin aguu gun uhaaniig martsan tsagt undesnii yazguur erh ashgiig busdiig gutaan doromjilj deerelheh uzel hemeen munharah n gartsaagui biz. Hair bol orchlongiin orshihuin jam yos. Hair bol alivaa zuils /orshihuin buh helbert baigaa/-n orshihui amidrahuig tetgech erchim, delgeruulegch hii hemeen todorhoilj.Yag l narnaas yalgarch baigaa gerel gegee met, delhiigees yalgarch baigaa amidraliig tetgech hii met heniig ch ul yalgan bugdiin amidraliin tetgej delgeruulj baidag ter l zuil bol hair geh met./Unendee narnaas delhiigees sarnaas od erhesees hair yalgardag gej uzdeg/. Tegeheer hair gedeg bol helberiin talaasaa erchim bogood amidraliig tetgegch delgeruulegch medeelel teej yavah uchirtai genem. Chuhamhuu iim hairiig setgeldee teej yavaa tsagt hen negniig uuchlah shaltgaan garahgui bui za.

dddd said...

tenger uzel hemeeh ovgodiin gun uhaanaas baga ch sudlah bolomj oldson yum/ eh survalj olj avsan/. Unendee gaihan bishirch melren zogsoh yu ch bish bailaa. Bidnii ovog deedes iim aguu uhaantai humuus baisan geed bodohoor omogshihgui baihiin argagui baisan. Hagas hugas ch gesen oilgoson zuilseesee huvaaltsii. Orchlon ertonts buheldee negen tsogt bilee. Orshihuin helbereeree bol nar sar delhii od erhes geed bidnii medrehuigeeree hurtej baigaa aguu tom oron zai. Enehuu asar tom oron zaid mon todii hemjeenii energy medeeleliin ursgal yavagdaj baina. Nar, sar delhii, od, michid bol energy medeeleliin tsomuud bogood ed negen tsogts bolon energy medeeleliin soliltsoond ordog baina. Ene bol bidnii medrehuid barigdahgui helber mon bilee. Hun torolhton tsaashilbal ene orchlon ertontsiin orshihuid hamaarah buh zuils orchlon ertontsiin bureldehuun hesguud bogood energy medeeleliin soliltsoond ooriin uurgiig guitsetgeh uchirtai genem. terhuu echim, medeelel n orchlon ertontsiin orshihuig demjigch delgeruulegch hii buyu hair baih uchirtai genem. Ene bol orchlon ertontsiin orshihuin jam yos bidnii ovog deedes ene jam yosond l zohitson amidrah tuhai yarij baijee. Mon tuunchlen hun torolhton bol tohioldoliin chanartai uussen materiin buduuleg helber todii bish yumaa gej.
Tuhailbal etsgiin bies tasran garsan ur ehiin hevliid burelden hun / amitad ch tegdeg/ boldogiin adil hun torolhton bol monh hoh tenger etsgees tasran garsan uhamsar buyu erchim delhii eejiin hevliid oson tornisonii ur dun gejee. Ooroor helbel ahui uhamsar 2n shuten barildlaga. Hun bol terhuu tasran garsan erchimiig ulam iheer delgeruulj badraan butsaan hoh tengert n negtgeh uchirtai amitan genem. ingesneeree orchlon ertontsiin orshihuig demjih jamtai bololtoi.Ene metchilen bidnii ovogdiin gun uhaan uneheer ugeer helshgui gaihamshig baina. bid suraltsah l heregtei baina.

Anonymous said...

Mongolchuud bol arai neelttei setgelgeetei humuus haramsaltai n suuliin 20 jild solongos yoponii muuhai haalttai setgelgeenii kinonuud garaad manaihan het ih yavtsuu haalttai gazar sunaj morgodog maygiin humuus bolson sanagddag. Tuunees ch bolood odoo parlament dahi emegteichuudiin too ers tsoorson ch yumuu. Mongolchuud neelttei baisnii hucheer delhiin gureng jijighen hucheer bosgoj chadsan humuus gedgee martmaargui baigaa yum.

Barimalch

buree said...

dddd-d

Өөрийг тань ер нь бөөгийн шүтлэгтэй гэж ойлголоо. Ер нь бол энэ блогийг уншиж байгаа хүмүүст өөрийн үзэл бодлийг ойлгуулах /тулгах/ гэсэн хүсэл эрмэлзэл байгаа гэж ойлголоо. Тэгэхээр та өөрөө нэг иймэрхүү блог хөтлөвөл хүмүүс амтархан зочлох болов уу гэж бодох юм. Харин нэг их сонирхоогүй нэгэн уншихгүй өнгөрөх эрх чөлөөгөө эдлэнэ биз гэж бодох юм. Амжилт хүсье.

Миний тухай said...

ter emegtei huniig uul hadni oroid gargadaggui gedeg oilgoltig sayhan Bat-otgon geed lekts unshdag egch bdg shd dee terni tailbarlaj bgagaar bol manjud buddagin shashind zoriud oruulj iren emegtei hunii unelemjiig buru zorilogotoi bsn gej yarina lee uchir ni Chingissin ues mgl hatadtaigaa aliva hergiig bainga heleltsdeg haan uhaan hatan uhaan niileheer urgelj zov uhaalag shideld hurdeg uchir mgl-chud bidend yalagdahgui bj uzseni uchraas uuniig aajimdaa shashinaar ni damjuulj busgui huniig uhaan bodlig bogino bolgoj oilgulah ntr ged buhii l zuiliig hisen gej bn le de.