Wednesday 13 October 2010

Disposable service

Views

Нэг удаагийн үйлчилгээ

"Харилцагч Хаан" гэдэг үг байдаг боловч тэрхүү хаан нь эрх мэдэлгүй, билэгдлийн шинжтэй "албан тушаал"-ын нэр болжээ. Энэхүү хэлцийг байгууллагууд оршин тогтнох үнэт зүйлс болгохоосоо илүү маркетингийн өгөөш болгон харилцагч нарын ам руу хэвлэл мэдээллээр хайр найргүй цацдаг болоод удаж буй бус уу манай Монголд. Хэдэн "сайхан" жишээ байна.
  • МИАТ-ийн онгоцоор ирж байхад хоолны дараа сонин унших зуур уугаад дуусгасан шар айрагны лаазаа авахаар ирж буй онгоцны эрэгтэй үйлчлэгчийн надад хэлж байгаа нь: "Хөгшөөн наад лаазаа наашаа явуулчих даа!" Би ч уурлахаасаа илүү инээд хүрээд уриалагхан аргагүй лаазаа өөрөө өндийж гарт нь атгуулаад мань эрийг онгоцны арын суудалд эртхэн хэвтэж унтахад нь тусалсан даг.
  • Гар утасны зайгаа солиулах гээд ТЭДҮ орох үед учиргүй зайгаа рекламдаад байсан бүсгүй дээр очиж наймаа хийхээр болов. Бүсгүй зайлуул зайнаасаа биш ч байж мэдэх юм ер нь таны утсыг нэг мөр үнэгүй оношлуулаад өгье гэхээр баярлаад тэг л дээ гэсэн болой. Гэтэл оношилгоо хийдэг залуу нь наад утас чинь яачихаад байгаа юм вэ гэхээр нь зай муудсан юм болов уу даа, бүтэн цэнэгтэй байж байгаад гэнэт унтраад байна гэхэд тэгвэл зай нь л муудсан гэж бодож байвал зайгаа л худалдаад авахгүй юу, юуг нь үзүүлэх гээд байгаа юм гээд цаашаа хараад тоглоом тоглоод сууж орхисон бөлгөө. Бүсгүй уул нь надад аятайхан үйлчилгээ үзүүлэх гэсэн нь хамтрагчийн аашнаас болоод будаа. Гэхдээ тэр бүсгүйгээс худалдаж авсан л даа зайгаа.
  • Банкинд хугацаа нь дууссан зээлийн картаа сунгуулахаар очив. Иргэний үнэмлэхээ канондоо ир гэх. Би шинээр карт авах гээгүй, хугацаа нь дууссан картаа сунгуулж байна, миний бүх мэдээлэл, бичиг баримтын хуулбар танай дээр байгаа гэтэл тэр хамаагүй хэмээн уг охинд учиргүй намжирдуулав. За тэгвэл хуулбар хийлгэе гэсэн чинь манай дээр канон байхгүй гарч яваад өөрөө канонд гэхээр нь яаж тэсэх вэ салбарын захирлын өрөө рүү нь харайлгаж явтал өөр нэгэн бүсгүй замаас харин скайнердаж байгаад таны иргэний үнэмлэхийг би хэвлээд өгье гэж цусны даралт жаахан буулгав.
  • Шинэ авсан рамандаа шил тааруулах гээд хоёр ч газраар оров. Эхний газарт нь миний хараанд таарах шил нь бэлэн байсангүй ээ. Яг шил тааруулдаг залуугаас нь юм асуухаар үгээр ерөөсөө хариулахгүй юм. Толгой дохиж эсвэл сэгсэрч миний асуултанд хариулна. Хэлгүй юм уу гээд бодож суутал менежерийнхээ нэрийг намайг цочтол танхимаар цуурайтуулан чанга орилон дуудаж надтай уулзуулав. Энэ залуутай харьцуулбал дөнгөж хэлд орж буй миний охин хир баргийн хүнтэй илүү ойлгомжтой харьцана шүү. Ойр хавьд шил яаралтай хийлгэх газар менежер бүсгүйгээс асуувал бусад газраа учиргүй муулах юм. Хужаагаас оруулж ирдэг л гэнэ, хуурамч л гэнэ. Арга бараад дараагийн газар очоод танайхыг ингэж байна тэр газар, аль нь үнэн бэ гэхэд эргээгээд л бусдыгаа муулах юм. Дэлхий дээр байдаггүй юмыг тэд ярьдаг гэж яг надад хэлсэн шүү. За ядаж дэлхий дээр байдаг юм ярьдгаар нь танайд захиалга өгье гээд бэлэн болохоороо миний гар утас руу залгаад хэлчих үү, би ирээд авъюу хэмээтэл та өөрөө залгаж асууж байгаад ир, бид залгахгүй гэдэг байгаа.
  • Гар өргөөд такси барих үед та биш жолооч таны очих газрыг заах болно. Та "гүрийгээд" тийшээ л явмаар байна гэвэл хоёр зээрдэндээ найдах л үлдсэн гэсэн үг.

Дээрх үйлчилгээний газрууд бүгд нь аминдаа нэртэй, томоохон газрууд байгаа юм. Саяхан Хаан банкны шинэхэн томилогдсон захирал болох Саймонтой уулзаж танилцангаа жаахан хууч хөөрөн суухад мань эр асууж билээ. Яагаад Монголд харилцагчийн үйлчилгээ ийм муу байдаг юм бэ гэж асуухад үнэндээ шууд хариулж бараг чадаагүй. Нээрээ яагаад вэ? Шалтгаан нь бидний нүүдэлчин "угшил" уу, эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар 70 орчим жил явсны гай юу? Эсвэл ерөөсөө өлсгөлөн, гуйланчлал гэдэг амьдралыг үзээгүй "цамаан" Монгол зан уу, эс бөгөөс хэний янаагүй өнөө маргаашаа аргацаан амьдармар ядаад байгаа юм болов уу?

Ийм аргацаасан үйлчилгээгээр энэ жижиг зах зээл дээр хир удаан өөрийн бизнесээ оршин тогтнуулна гэж тооцож харилцагч нартайгаа харьцдаг нь их сонин буй биз? Загнуулан барин, гуйж аргадах шахуу үйлчилгээ авч буй хүмүүс нь байгаад байгаа болохоор нөхдүүдэд өрсөлдөөн байхгүй, бүх зах зээлээ атгачихаад байгаа мэт. Баруунд бизнесменүүд нь харилцагч нартаа хошуугаа дэвсэн барин үйлчилдэг нь тэдний бүтээгдэхүүн чанаргүй гэсэн үг биш харин ирээдүйн олон жилийн бизнесийн тогтвортой бөгөөд найдвартай байдлаа хангаж буй хэрэг гэж би ойлгоод явдаг. Тэгэхээр Монголын үйлчилгээнүүд бүгд нэг удаагийн хэрэглэл гэсэн үг болох уу? Сайн бизнесийн санаатай, сайхан бизнес төлөвлөгөө хийсэн найзын найз маань хадгаламжиндаа байгаа нэг сая төгрөгөө бүгдийг хоосолж аваад уг мөнгөндөө тааруулаад хамгийн сайн чанар бүхий костюм, гутал аваад том бизнесменүүдтэй уулзаж төслөө амжилттай эхлүүлсэн түүхтэй. Энэ харилцагчийн үйлчилгээг арай өөр өнцгөөс харсан эерэг жишээ бөлгөө. Үүнтэй төстэй эсрэг жишээ бас байна. Нэг найз маань 9911-тэй дугаартай хирнээ саянаас урьдчилсан төлбөрт дугаар давхар барих болж. Яаж байгаа юм гэтэл 9911-ээрээ захиалагч, түншүүдтэй ярихаар бараа, үйлчилгээнийхээ үнийг хоёр дахин нэмээд байх юм аа. Урьдчилсан төлбөрт дугаараас ярихаар шууд боломжийн үнэ дуугардаг юм гэсэн билээ.

Томоохон үйлчилгээний байгууллагуудад дээд удирдлага нь энэхүү зовлонг ойлгож харж буй боловч уг мэдээ, мэдээлэл байгууллагын хөндлөн түвшинд нилээд сайн дамжаад босоо түвшинд хангалттай хэмжээгээр хэрэгжихгүй байгаа гэж тааж байна. Ухаан нь гүйцэтгэх захирлын бодож мөрөөдөж буй ажлын хамгаалагч, цэвэрлэгч нь ойлгохгүй, тэдэнд мэдээлэл өгөхгүй бол яаж байгууллагын үнэт зүйлс бүрдэх билээ. Чиний загнаж буй харилцагч чиний цалинг өгдөг, загнахгүй сайхан үйлчлээд эргэж ирсэн үйлчлүүлэгч чиний жилийн эцсийн бонусыг өгнө гэдгийг дунд, доод шатанд ойлгож буй хүн цөөн, тэрхүү ойлголтыг өгөх мэдээллийн дэд бүтэц нь зарим байгууллагын хувьд замбараагүй баригдсан Улаанбаатарын барилгуудтай адилхан байх шиг байгаад байгаа юм.

За болъё тэгвэл тэр ашиг орлого, харилцагчийн үйлчилгээний стандарт гэж ойлгохгүй байлаа гэхэд ядаж хүнтэй аятайхан харьцаад, толгойгоо бөнжигнүүлж харьцахаас гадна за зү гэж эгшиг, гийгүүлэгч хоршуулж үг нийлүүлэн дуу авиа гаргаад салбал ядаж нь энэ их стресстэй нийгэмд түр ч атугай хүмүүс бие биендээ эерэг энерги өгч, үсээ буурал болгох хугацаагаа хэдэн өдрөөр ч болов хойшлуулах боломжтой гэж тунгаахыг хүсдэггүй юм гэж үү?

Монголд анх удаа гэсэн тодотголтой реклам явахаар эхлээд инээд хүрдэг байсан бол одоо уур хүрэх гээд байдаг болсон байна билээ. Өөрөөр хэлбэл Монголд одоо ойрын хэдэн жилд бараг шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ гаргах шаардлага алга. Харин бидэнд шинэ стандарт, шинэ харилцагчийн үйлчилгээний түвшин хэрэгтэй байна. Нэг удаа хэрэглээд хаядаг аяга, тавга шиг бие биетэйгээ харьцмааргүй байна. Ядаж л угаагаад олон дахин хэрэглээд бүр болохгүй бол хана руу шидээд хагалдаг шаазан аяганы стандарт бидэнд хэрэгтэй байгаа бус уу. За тэр нөгөө хагардаггүй материалаар хийсэн түвшний харилцагчийн үйлчилгээний стандартанд хүрсэн үед л байгууллага "Харилцагч бол бидний хаан" гэж нүүр бардам, цээж төвхөгөр зогсож "унзад" хоолойгоор хүнгэнүүлэн хэлэх учиртай гэж сэтгэнэм. Яг ижил бүтээгдэхүүнийг сайхан үйлчлүүлсэнийхээ төлөө илүү мөнгө төлөөд авах бүхэл бүтэн зах зээл Монголд аль хэдийн бий болсныг нэг анзаараасай. 

14 comments:

UJ said...

таксинууд, банкнууд бол сүпэршд :))..хахаха тэр нүдний шилний залуу бол сүпэр гар байж дэ =))

Unknown said...

hey dude, nice to read this blog. because some part of this is so funny but you mentioned very true issues of my country. Hope, business people read this blog. Good Luck to your career.

Anonymous said...

Harin tiinmee, mongold unen bodit baidal unendee tiim l bga. ug ni neg uyee boduul manaihan gadnaas heregtei zuilsuudiig ni avch heregjuulbel heden arvan, zuun sayaar toologdoh hun bish, hedhen hun bolmoor sanagddagiin

Anonymous said...

Minii anzaarsnaar Hariltsagchiin uilchilgee gedeg zuil Mongolchuud bidnii handlagatai shuud holbootoi sanagddag. Minii ajil ene horvoogiin hamgiin hetsuu ajil... gesen bodol l hun burt uilchileed baigaa yum. Uilchlegch egchiin archij baigaa shalan deer ni sanamsargui gishgej orhivol "Hol doorhoo harku bna uu?" geed l ehelne shu de. ene meteer hun bur mest mestendee l tomrono ogno.
Bas neg zuiliig gaihaad bna. HAAN Namknii ter zaluu yaj chinii tolgoig tegj erguulj chadvaa? Mongoliin hamgiin muu uilchilgeetei bank bol yah argagui HAAN BANK. Argaguil de, hols baga nehdegeer ni dandaa hodoonii huuhduudiig ajild avna. Za teged neeh surhii Surgaltiin tusdaa bairtai, baahan surgagchtai bolovch tendees garsan, "BOLOVSORSON" ajiltnuud ni haanaa ajillaad baidgiin boldoo...

Миний блог said...

уншиж байхад л даралт өсдөг байна шүү.

Үнэндээ бол энэ тэр 70 жил нүүдэлчинтэй огт хамаагүй биз дээ. Тэгээд юутай хамаатай вэ гэж байна уу? Ухамсар боловсрол үзэж харж байгаа мэдээллийн хэрэгслээс болж байна. Зурагтаар ийм юм гэрч радиогоор тийм зүйл ярьж байхад нийгэм яаж төлөвшиж сайхан байх юм бэ дэ.

Анхаа said...

Хэ хэ. Бодит байдал ийм болоод удаж байна өө. Ямартай ч хүлээж л байна. Гэхдээ сүүлийн үед нааштай ганц нэг зүйл ажиглагдаад л байгаа. Харин энэ тэнэг Reklam нуудыг бүр нам дармаар байгаамаа. Худлаа хэлүүл хуультай шүү гэж байгаад тэр жүжигчидээс эхлээд...

SE said...

hehe mongol angli 2 uilchilgeendee muu, yagad gevel ene 2 undesten urgelj humuuseer uilchiluulj irsen gedeg helts sonsoj baisiim bna,

neg delguuriin hudaldagch hudaldan avagchiigaa zagnaj baihiig sonsoj bilee, hudaldagch says: "mangar umoo mangar chin mangar um shig mangartaad baihiin" gej bilee SUPERAAA l gehees uur uihev dee

dddd said...

Hi. Mongolchuud bid hezeed ahuid ul barigdan amidarch irsen humuus. Ahuigiin undesiin undes, ahuigiin ahui bol baigal delhii, ene orchlon ertonts gej uzdeg humuus. Tiim dee ch delhii eej min gej yaridag ard tumen. Mongolchuud oor delhiigee eejteigee zuirledeg uls undesten baidaggui gej bi sonsoj baisan yum baina. Mongolchuudiin tenger uzliin undsen gol tomyololuudiin neg bol "hoh mongon tenger etseg min bilee, horts altan delhii eh min bilee" yum. Ooroor helbel ahui, uhamsar 2-n shuten barildlagiin ur dund hun bii bolsoon gesen ug. Ene bol uneheer tom philosophy. Chuham iimiin uchir l mongolchuud baigal delhii gazar nutgaa aminaasaa iluu hairlaj, ahuid busad helberuudiig yalanguya hunii garaar buteegdsen hiimel ahuig ul tooj baisan humuus. Enehuu setgehui onoodoriin odriig hurtel yamar neg hemjeegeer hadgalagdaj irsen gej bodoj baigaa. gehdee yag ene togs utgaaraa bish zovhon omogshil bardamnal helbereer l bidend uldej dee.Uunii omnohon ooroo solgoi ineed hemeen bichij baisan bodood baihnee ene 2 sedev ongon talaasaa zorchildood ch baigaa yum shig. Yu hemeevel unen setgeliin ugaas chamd ineed belegleeguig n esvel hiij baigaa zuilee unen setgelee ul hiisen bolovch tiim tsarai uzuulj baigaag n solgoigoor ineelee gesen baisan, bas chinii omno huuramch baidal gargaagui negen onoodor ene sedviin chin bai boljee. minii oilgoj baigaagaar solgoigoor ineej baigaa humuus mongoor mon chanaraa hudaldaj baina. Uurtai utsaartai ajilaa hiij baigaa humuus yag ch bas tednii tovshind ochchihoogui humuus bololtoi gehdee l ted mongonii toloo uurlan uurlan ajillaj baina. gants neg ornoor yavaj baisan odoo ch ter ornuudiinaa negend n amidarch baina. haraad baih n ee dan gants uilchilgeenii humuus bish bugd ih l eyeldeg baidag. Dotor n orood nileen hugatsaand amidraad ireheer terhuu eyeldeg tsarai tuhai hunii, tsaashilbal ene niigmiin ilerhiilel bish bolohiig ulam bur mederdeg. Yu gevel terhuu eyeldeg tsarai aisan emeesen, ireeduidee sanaa zovson, tesej uldehiin tolooh temtseldee yadarsan guniglasan tiim l dur torhiig nuuj baigaa haragddag. Ooroor helbel ted mon chanartaa shal oor zuiliig teej yavna aa. Mongolchuud harin hezee tiim baigaagui yum. Harin odoo l....

Anonymous said...

Ajilchid n hariltsaa uilchilgee muu baigaa n ihenh tohioldold management-iin muu baigaag haryylj baigaa uym. Aliin bolgon ali ungersen socialism, esvel nuudelchin culture-uugaa tulhehev dee. Busad under hugjiltei orond ch gesen zarim business hariltsaa uilchilgee muutai, ene n management muutai gazar n tiim baidag. Management nar n ajilchidaa sain surgaj zaaj surgadaggui, ajliin duremiig taniltsuuldaggui, bas durem juramaa burdehed anhaaral tavidaggui gesen ug.

Lizzie said...

Байнга бодож бухимдаж явдаг зүйлийг маань бичжээ. арга ядахдаа өөрөө үйлчилгээний ажил хийж үздэг ч юм уу гэж бодохов дээ. мөн манайд зан ааш, үйлчилгээний соёлын талаас маш дутагдалтай бас нэг зүйл байнаа. би уржигдар Ард-ын хажууд байдаг Гранвиллэ гээд нэг л гайгүй гэж бодсон газар орж суугаад Бартендерийг яг хажуугаас нь харах боломжтой байрлалд суув. нэг хараад байсан чинь нөгөөх чинь тал аягатай шар айргийг хоёр аяган дээр нэмж хийгээд явуулчлаа. үйлчлэгчийг нь дуудаад хэллээ тоож байгаа шинж алга. миний мөнгөө төлж авч байгаа үйлчилгээг тиймэрхүү маягаар өгөх юм бол би дахиж мөнгө төлж авахгүй шүү дээ. тэр газрын удирдлага руу нь утасдаж гомдол мэдүүлэх санаатай бодсоор л явна даа.

buree said...

Манай нийгмийг зах зээлийн харилцаатай ардчилсан нийгэм гэж тодорхойлж байгаа/ миний бодлоор лоозон байгаа, тийм болохыг хичээж байгаа гэх үү дээ/. Гэхдээ үнэндээ манай нийгэм бол одоохондоо хэсэг бүлэг хүмүүсийн зах зээлээ эзлэн авсан, өөрсдийнхөө мөнгөний төлөө юу хийхээс ч буцахгүй, ялзарсан, /социализмын үед бичдэг байсан/ капиталист нийгэмийг социалист сэтгэлгээтэй хүмүүс цогцлон бүтээх гэж оролдож байгаа байх л даа. Ажил хийгээд сэтгэл хангалуун амьдрах боломж муу, энд олон зүйл нөлөөлж байгаа, 1/ цалин нь жирийн ажилчидад хүрэлцээ муу /хүмүүс хажуугийн орлогогүй яаж амьдараад байдгийг гайхдаг/ 2/ өрсөлдөөн багатай, манай зах зээлийн онцлого аливаа зүйлийг хийвэл анхдагч, ганцхан гэх зэрэг болдог 3/ авилгал, танил талгүйгээр ямар ч ажил бүтэхгүй, амьд явахад ч төвөгтэй / эмнэлэг дээр бол/ 4/ улс төрчид нь мөнгө олох оо боддог тэгэхээр ард түмэн гэж яридаг боловч өөрийгөө тэх ард түмэн гэдэг үгийн оронд байнга санаж явдаг, харин тэр сонгосон хүмүүс нь хэн нь мэдэхгүй / ихэнх нь, шударга хэд бий боловч ярихаас цаашгүй нэр хүнд, үнэн хоёроос өөр зүйлгүй / 5/ манайхан 20 жил зах зээлээр явж байгаа нь хангалтгүй байна. Мөнгөтэй болоод үхэж үзээгүй, авсандаа бүх зүйлээ аваад явах юм шиг бодоод байдаг. 6/ Монголчууд залхуу. Манайд ажил хийхгүй ямарваа нэг аргаар архи уугаад л яваад байж болдог. Угаасаа хүсвэл нохой муур, тагтаа олон зүйлээр хооллож болох л газар л даа. Тэгээд хэнд ч загнуулахгүй өөртөө эзэн болоод хог түүгээд, архиа уугаад л амьд яваа олон хүмүүсийг та нар өдөр бүр харж болно доо. 7/ за өөр олон зүйл байгаа л даа.
За тэгээд нэг сэтгэл зовох хэрэггүй дээ цаг болохоор зөв болох л байх. Дан баячууд дангаараа энэ капиталистуудыг хараад байхад амьд гараад яваагүй л юм билээ. Тэгэхээр энд ч гэсэн арга нь олдох биз дээ.

Anonymous said...

„Яагаад Монголд харилцагчийн үйлчилгээ ийм муу байдаг юм бэ“ gesen asuultiig end unshaad bi chinii 15.04.2010-nd bichij baisan "Эзэнгүй нохой" gedeg sedev deer ene asuultand hariult boloh negen hariult bichij baisnaa sanaad, ter hariultaa end copy-dood oruulchihlaa:

„хэт ойрын зорилт, явцуу богино хугацааны ашиг дээр суурилсан“
Chinii helsen ene ugs chine mash ihiig helj baigaa unen ugs. Ene setgehuigees bolj chanargui uilchilgee, chanargui buteegdehuunuud mash ih uusej baigaa yum. Yumiig chanartai hiih, hudaldan avagchiddaa saihan setgegdel turuuleh geh met zuiluud deer ogt anhaaral tavidaggui. Tur zuuriin, unguzhun, too hemjeend tulguurlasan bodoltoi. Hurdhan shig huuraad ch hamaagui yaj iigeed yumaa uneteihen zarchihval tegeed l bolloo. Tuunii ur dagavar ni ireeduid yu ve gedgiig bodohgui. Delguuriinhee languun deer untaj baih yavdal bol engiin uzegdel. Tegeed barag hudaldan avagchaa zagnah ni holgui… geh met dutagdaltai uurchluh zuiluud zunduu. Humuusiin setgehui ni heveeree zagt ene bugd uurchlugduhgui. Harilzaanii soyol bolon yumiig chanartai, chin setgeleesee hiideg setgehui amjiltiin undes suuri gedgiig humuus meddeg bolj baij l ene unuudriin problemuud bagasna.


Minii bodloor ene setgehui manai ulsiin tuulsan 70-aad jiliin sozialist systemtei bas holbootoi. Ter uyeiin setgehuigees manaihnii ihenhi ni unuudriig boltol garch chadaagui baigaa yum.

Anonymous said...

Perhaps study cross cultural business conducting cases.

Mchonos said...

ер нь одоо болж буй бүхий л проблемуудыг тээр жил капитализмыг алхсаж социализм байгуулж байна гээд орчин үеийн талаар ямар ч ойлголтгүй бэлэн бус нөхөд дээр явуулсны үр дүн гэж боддог.Зах зээл гэдэг чинь өөрөө хөгжлийн шат дарааллын нэгэн томоохон хэсэг,хувийн нийтийн ашиг ба сонирхол гэсэн ойлголтууд маш ихээр хөндөгдөнө.үүнийгээ алхсаад,дээрээс нь үндэсний нүүдэлчин хэрнээ гадны суурьшмал модельд гэнэтхэн орохоор одооний нийгэм шууд үр дүн нь юм гэж ойлгодог.Мэдээж нөхдийг малжуулсан алсан хядсан.Ер нь анхнаасаа тусгаар тогтнолоо авахын төлөө "буруу" замналаар явжээ,яджаахад ардчилсан хувьсгал хийсэн нөхөд олигтой зохицуулсангүй.Өөрөөр хэлбэл 90 хүртэлх бол зайлшгүй гарах үр дүн байсан.Харин ардчилал гэж ярьсан нөхөд зохицуулалтаа хийж чадсангүй.