Wednesday 18 February 2009

I want to be a child back

Views

Буцаад хүүхэд болмоор байна

Надад хэд хэдэн хөгжилтэй явдал тохиолдож байсан юм. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн долоо хоногт гэрийнхээ үүднээс такси бариад дөрвөн зам орохоор суув аа. Гэтэл жолооч болон зорчигчийн суудал дээр сууж халтуур хийж яваа хоёр хүн маань нилээд залуу буюу оюутан болох нь төрх ба ярианаас нь мэдэгдэж байв. Суунгуут жолооч залуу “За ахын дүү хаашаа явах вэ?” гэж асуув. “Дөрвөн зам аа” л гэлээ. Зам зуур нөгөө хоёр маань HiTone-ийн гоё ая утсандаа авсан тухайгаа, ангийнхаа охинд сэтгэл алдарсан тухайгаа инээд алдан ярилцах нь хөгжилтэй бөгөөд өхөөрдмөөр. Нилээд явж байснаа урд талын зорчигчийн суудал дээр сууж явсан залуу “Ахын дүү хаана бууна гэлээ?” гэмой. “Ахаа, би дөрвөн зам гэж хэлсэн шүү дээ” л гэлээ. Буугаад бодоод алхах нь ээ, тод өнгийн хувцас, малгай, ороолт хүмүүнийг тэгтлээ залуу харагдуулдаг юм болов уу эсвэл би үнэхээр “Батокс” тэргүүтэн хэрэглэх шаардлагагүй хэрэг үү. “Та хариулахгүй ч байж болно” хэмээх Гүрээ ахын нэвтрүүлгийн “тэнгэрлэг” нэр шууд санаанд оржихуй нь учир юусан билээ.

Дахиад яг долоо хоногийн өмнө хүүхдээ сургуулиас авах гээд орж явтал жижүүр өвөө “Хөөе аль анги вэ чи, хаашаа орох гэж байгаа юм” гэж авдаг юм даа. Эргэж хараад коридорт буй сурагч нарын өмнө толгойгоо маажаад “Хүүхдээ авах гэсэн юм аа” хэмээн аяархан шивэгнэсэн бөлгөө. Уг чанартаа би бээр арван жилийн сургуулиа төгсөөд даруй арав гаруй жил болж буй юм билээ. Өвөөд баярлах ч шиг. Яахав тэр өдөр сахалаа хуссан явсаныг дурдах нь зүйтэй болов уу. Нас биеэнд хүрснээ харуулах гээд ямар хамаг юмныхаа үсийг ургуулаад явалтай биш.

Нэг жилийн өмнө хүүхдээ бас цэцэрлэгээс авахаар очоод нэрийг нь хэлээд асуутал ангийн багш нь цаашаагаа асрагч руугаа “Хэнийг дуудаарай, ах нь авахаар ирсэн байна” гээд хээв нэг хэлж билээ. Тэрийг нь би хөөр баяр болон гэртээ очоод ээж, гэргий хоёртоо хэлтэл харин тэр хоёр маань “Тэгээд чи ах биш аав нь байна гэж хэлэхгүй яасан юм” гэж ихэд дурамжхан бололтой хэлж “урам хугалж” билээ.

Өнгөрсөн оны зун Дундговь аймагт ажлаар очив. Банкны харилцагч нарын өдөрлөг зохион байгуулж нээлтийн үгийг би аймгийн театрт хуран цугларсан хүмүүсийн өмнө хэлэх байв. Аминдаа “гонж” энэ тэр өмсөж очоод зрителийн дунд хүндэт зочны хэсэг дээр суудал бэлтгэсэн тухай салбарынхан маань хэлж тэнд нь очоод тухалж байв аа. Гэтэл заал зохион байгуулагч бололтой нилээд хижээл насны эгч дөхөж ирснээ “Миний хүү, наад суудал дээр чинь хотоос ирсэн дарга ирж сууна. Жаахан сууж байгаад эвтэйхэн босоод яваарай” гээд гэрлийн доогуур бөхөлзөн одож билээ. Хэдэн минутын дараа миний нэрийг хөтлөгч зарлан тайзан дээр гарч үг хэлэхийг урьсан бөгөөд даанч тэр үед нөгөө эгчийнхээ царайг харж чадаагүй бөлгөө. Аягүй л бол гэм хийсэн юм шиг би өөрөө уг “ажмаагийн” өөдөөс эгцлэн харж чадахгүй байсан байх оо тухайн үед.

Эдгээрээс дүгнэн бодоод байхад хүмүүсийн хувцаслалт (би өөрийгөө “аймаар” вкустай гэж буй хэрэг огтхон чиг биш юм шүү гэж), энгийн байдал (ямар ч байсан дарганцар царайлж том гүзээ гарган, дууны өнгөө өндөрсгөж хүнтэй харьцахыг ёстой хүсдэггүй юм), чөлөөтэй харьцаа (харин заримдаа дэндүү гэмээр чөлөөтэй, шулуухан байдаг байж магадгүй. Нижгээд хүмүүс тэгж айлдаж байсан) гэх зэрэг нь хүмүүсийн нүдэнд бусдыг “залуу харагдуулах” увидастай болгохтой агаар нэгэн юм уу даа. Таксины жолооч оюутан залуу намайг “Агаагийн дөө” гээд дуудах үед үнэхээр буцаад оюутан ч юм уу, арван жилийн сурагч болох юмсан гэж ямар их хүсэв ээ. Ёстой нөгөө “Юу гээч” гэж хүнээс асууснаа “Юу” гэхээр нь “Ёстой ярих юм биш” гээд таг болдог шиг. Өнөө үед чухам одоо байгаа мэдлэг, мэдээлэлтэйгээ цуг тэгж өнгөрсөн цаг хугацаанд “буцаж” чаддагсан бол өдийг хүртэл олж авсан зүйлс, хүрсэн өндөрлөгтөө хүрсэнээсээ хамаагүй бага цаг хугацаа зарцуулж хүрэх боломжтой санагдаад л тэр.

Намайг лав арван жилд байхад юун энэ гар утас, мессеж, юун интернэт, мессенжер, цахим шуудан байв шүү дээ. Өнгөт зураг лав их ховор, байгаа нэг зурагчин нь тэнгэрт тулсан үнэтэй байдаг байлаа. Осолдолгүй компьютерийн эхний версүүд орж ирж нөгөө алдарт, аварга том уян дисктэй анх танилцаж, DOS дээр дууны нот оруулж мэдээллийн технологитой танилцаж байлаа. Арван жилийн монтажаа лав өнгөт зургаар хийлгэх гээд хүрдийг эргүүлэх боломж юу тэргүүтэн нь олдоогүй юмдаг. Тэр үед дижитал аппарат, видео камер энэ тэр байсан сан бол ч. Тухайн үед эдгээр технологи, боломжуудын тухай ярьсан бол дундад зууны үед нөгөө дэлхий бөөрөнхий гэж хэлээд зодуулж, шатаалгаж алуулдаг хөөрхий эрдэмтэн шиг юм болох байсан буй заа. Хайр, харамсал, тунирхалын захиа энэ тэрийг бол бичгийн хэв, найруулгаа гайхуулан барин 25-ийн үзгэндээ сурагч черниль соруулан орос дэвтрийн “парампуушиг”-р арчин “тууш” дэвтэр дээр л бичилцдэг байв шүү дээ. Захиа зөөдөг хэдэн “мессенжертэй”. Оронд нь хэцүү хичээлүүдийн даалгаврыг нь хийж өгдөг “наасан”. Бодоод байх нээ, нэг ширээнд өөрсдийн хүслээрээ тохой нийлүүлэн суудаг хирнээ “тиймэрхүү” яриа хөөрөө нэг их “ажлын цаг”-аар байлгахгүй, харин оронд нь захиа бичилцэн бусдаар харилцан зөөлгүүлээд л гэргий бид хоёр их л “цамаан хос” байсан юм шиг байгаа юм тухай үед. Одоонийхоор бол хөөрхий арын партны банди нар маань гар утасны мессежний л үүрэг гүйцэтгэж байсан болж таарах нь. Яаж тэднийг арай ч MMC, GPRS, Bluetooth-ийн хэлбэрээр ашиглах санаа тэр үед төрөөгүй юм бурхан минь.

За тэгээд картын талханд оочерлож “алаан” болдог, хуурай сүү уудаг, литрийн спирт найруулдаг байсан, пионер, баатарчуудад элсэж байсан тухай энд бичиж амьтан хүний элэг аваад юу хийх вэ. Наяад оны дунд, сүүл, ерээд оныхоон, тухайн үед цаг үе, бидэнд байсан боломж нь ийм л байсан ажгуу. Гэхдээ л бурхан надад боломж олгох юм бол би чухамхүү тэр цаг үе руу буцаж алдагдсан боломжийн өртөгөө нөхөхийн тулд “Yes” товчийг дарахад хэзээ ч татгалзахгүй байх байсан.



14 comments:

Anonymous said...

bi xuuxdiin chin bagsh bsan bol bas l ax chin irlee gex bsan bx, xexe

Anonymous said...

by the way very nice blog!

Unknown said...

Wahahaha... eleg hushuuguud hayachihlaa.. Er ni tiimerhuu zuil ch tohiolddiishuu. Za tegeed haaya neg pivo uuh gej uulzahdaa chinii umsuj irdeg huvtsasiig bodson chin buur nudend haragdchihlaa... wahahahahaha...

Anonymous said...

Banjig deer neehgui yasiin be seegii uldeehed amar baidagiin tulga bainaa er ni hunii dotood setgeliin ilrel gadnaa baidag gedeg hun uuruu l burhnaas ijil zayasan biyeiig hi r arig gamtai heregej baigaagaas ih hamaarna getel zarim humuus ih gamgui heregleh yumaa barag l mashinaasaa gamgui handah yum mashinaa daatguulchaad uuriihuu eruul mendiig daatguulahgui baih ni enuuhend tegeed uuriiguu daatguulaagui baij "evdercheed" daatgaliin uilchilgee avah geed zutgeed baidag mashinaa daatguulaagui bol nuguuduul ni huts gene biz za heterhii urt bolchloo

Otgonbileg said...

kkk, 8889 bish 9091 ch bish, 9293 bolj bgaam bna daa...just kidding. :-)

buree said...

Uneheer odoony huuhduud ter ued ochvol gaihaad balrah l baih l daa. Gehdee orchin ueyiin huuhduud zuvhun PC game, Internet, chat geed l ikhenh zav chuluu, eruul mendee ugch baih um. Bi huuhduud ee PC gees holduulah gej hamt hul bumbug togloloo, gitar & yamaha avch ugluu. Nom unsh geed l uurtuu herendee goyo nomnuud ugluu. Neg ikh nemer bolj baigaa zuil alga daa. Manai huuhduud maan' denduu cyber ertuntsud amd'raad baina daa. Haramsaltai. Tegeed manai 10 nastai huu daamny temtseend orood bagsh uur surguul' ruu taxidaad avaachaad orhison um baina l daa. Daraa bi avah geed surguul deer ochson chin manai huu uur surguul' deer ochson gedgee hel chaddaggui. 4-5 udaa utsaar yarij baij, neg surguuliin jijuur avgaigaar zaalgaj baij chuutei aatai olj avdag baigaa. Utas tseneg duussan bol odoo yah baisan um bol??? Tegeheer am'dral deer huuhduud maan' denduu chadvar muu, bid heterhii umnuus n' belen bolgood baigaa ch um shig. Tegeed bas gaduur yavuulaad baihaar bas deerem tonuul, erkhten naimaa ed nar geed aih um. Uchrig olj diilehgui baigaad baina. Bid nar bol gadaa l baidag baisan bolohoor uursduu autobusandaa suugaad l haan u baidgyg barag meddeg tuur ch gej barag baidaggui baisan sanagdah um.
Yostoi tsag tsagaaraa tsahildag huhuuruu baidaggui gedeg unen shuu... Goyo bolj. Bi ch gesen ter tsagt bol shuud l ochno. Hamgyn gol jargaltai l baij dee. Setgeleerei.

бж said...

Yamar huurhun bichleg ve. Bi ch bas durtaiya YES tovch darnaa.

бж said...

Buree-tei yag adil yum nadad bas tohioldoj baisan. Manai huuhed ch bas yalgaagui ee...

Unknown said...

Kkkkkkkkkhhhhhhhh. Huuchnii tsag haragdah shigl bolloo.... Ahiin duu

Unknown said...

Azaa, Eznis-d ajildiimuu?

Tuvshinjargal.S said...

hehe,. bi ch bs chamaig anh nasnaas chin zaluugaar harsan yum bn shuu,. :)

gegeen said...

ene bichlegiig unshaad hamriin samsaa sharhirahgui baihiin argagui ee, hehehe...

za bi ch nud gej nuh boljee. bi bolohoor lag buuri suuritai, gokshin agaa l gej bodsiishd, hehe. yaagaav 30 garsan uu n.ter gej anduurch manduuraagui yu, hehe.

hiisen, buteesen, chadsan, amjuulsan, hurch chadsan, yavj ochson ondorlogiig chini turuuleed medeelchihsen baisnaas bolson bn. mglchuud TV uzeed, sonin unshaad l baidag baij gadaadad baigaa manius ni hurtel taniad baigaa zaluug arai ch dee, 10 jiliin huuhed bolgoj haraad baihdaa yadag bainaa, kkk.

Anonymous said...

haha yamar hugjiltei yum be, bur nud anildaad bsan chine sergeechihlee, you're blog master!

itsme said...

хэхэ. манай хаалгыг бас нэг удаа тогшдын. очоод онгойлгосон чинь нэг хүүхэн байна. миний үеийнх л болов уу. тэгснээ "танайд сонгуулийн насны хүн байна уу" гэж авдым даа хаха. би чинь одоо хэдэн сонгуулийн нүүр үзчихсэн, сонгуулийн хороонд нь өчнөөн ажиллаад үзчихсэн хүн байлаашд уг нь кк. уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг хэхэ. дахиад хэлэхэд чиний блог их хөөрхөн юмаа. амжилт