Friday, 23 October 2009

Inbound marketing

Views

Харилцагч нар руу чиглэж мэдээллийн бүхий л хэрэгслээр реклам цацаж, брошур тарааж буйг Outbound маркетинг буюу уламжлалт маркетингийн арга хэмээх аж. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, өргөн тархалт нь Inbound маркетингийн шинэ чиглэлийг гаргаж ирээд энэ нь одоо бас бараг хуучрах гэж байна. Даяарчлалын энэхүү эрин үед бид нар болсон болоогүй, хүссэн хүсээгүй асар их мэдээллээр бөмбөгдүүлж эхлээд байгаа. Хүн өдөрт дунджаар 4.000 шинэ мэдээ, мэдээлэл гаднаас авдаг гэсэн тооцоог Шинэ Зеланд профессор маань хэлж байсан. Хэрвээ чи бараа зарж бизнес хийж байгаа бол хүн чиний радио, телевиз, сонин, брошураар сурталчилж, харилцагч нарын хувьд 4.001 дэх мэдээлэл болон очиж байгаа мэдээлэл тань тэдний ой тойнд наалдаж чадах болов уу? Ай даа бараг худлаа болов уу даа. Мөн үү? Манайхан ярьдаг даа. Кинон дундуур реклам үзээд байна уу, рекламууд дундуур кино үзээд байна уу гэж. Реклам гарангууд 00 руу гүйх, хоол эргүүлэх, суваг солих зэрэг үйлдэл хийж байгаа нь компаниудад нэгийг хэлээд байгаа бус уу?

Тийм учраас Inbound маркетинг үүссэн агаад энэ нь харилцагчийг өөрийг нь тухайн компани, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахаар “өдөөн хатгаж” улмаар өөр дээрээ ирүүлж буй маркетингийн техник аж. Ер нь хар ухаанаар бодож, бүдүүн баараг жишээ авахад гуйлгаад гуйлгаад үерхэхийг зөвшөөрөхгүй байгаа охиноо нэг хэсэг тоохгүй хаянгуут нөгөө охин хэсэг хугацааны дараа яав ийв гэж бодоод өөрөө ирдэг гэж зарим хөвүүн ярьдаг даа. Хэхэ. Тэрэн шиг юм болов уу. Гол нууц нь мэдээллийн технологи ашиглан тэр дундаа интернэтийн хайлтийн системүүд, блог, social media цахим хуудсууд болох Facebook, Twitter, Hi5, Linkedin зэрэг бөгөөд эдгээрийг цогцоор нь ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжтой байна.

Үндсэндээ иймэрхүү интерактив цахим хуудсуудыг Web 2.0 гэж ерөнхийд нь нэрийдэх бөлгөө. Эдгээр хуудсуудын гол давуу тал нь тухайн хуудсыг уншаад өнгөрөх биш харилцагч өөрөө сэтгэгдэл үлдээх, зураг, видео оруулах, тааг хийх, хоорондоо чатлах зэрэг илүү амьд харилцааг үүсгэдэг байх нь. Үүний тулд хамгийн чухал зүйл нь контент буюу мессежний агуулга байх ёстой. Хайлтын системээр түлхүүр үгээр хайлт хийхэд хэдэн сая утга гарч ирж байгаа. Лавшруулсан хайлт хийгээд хийгээд хэдэн зуун үр дүн үлдэнэ. Эхнээс нь цахим хуудсуудыг үзээд явахад хүн 1 цахим хуудас дээр хир хугацаа зарцуулах бол? Дунджаар 3 секүнд байдаг аж. Танай вэб хуудас чинь нээгдэнгүүт 3 секүндийн дотор анх орж үзэж байгаа хүний анхаарлыг татаж чадахгүй бол энэ хэлбэрийн маркетингийг ашиглаад ямар ч нэмэргүй байх нь. Энэхүү маркетингийн чиглэлийн их мастер нь HubSpot хэмээх компани бөлгөө. Та бүхэн дурын хайлтын системээр ороод дээрх үгнүүдийг түлхүүр үгээр ашиглан хангалттай их мэдээлэл авч болно.

Энэхүү бичлэг дээр дэлхий дээр 4,6 тэрбум хүн гар утас, 1,9 тэрбум хүн гэрээсээ интернэт орж буй статистик байгаа. Дээрээс нь өдөр ирэх тусам хямдарч байгаа технологи, харилцаа холбооний үйлчилгээ. Энэхүү боломж жижиг, дунд компаниудад ямар ч том компанийн эсрэг маш хямд зардлаар өрсөлдөх давуу тал шууд олгож буй хэрэг юм. Би нэг найзаасаа бас сонсож байсан юм байна. Имэйл, мессенжерээр цуу яриа өглөө эрт тараахад үдийн цайны алдад Улаанбаатар хотын интернэтэд холбогдсон бөгөөд асаалттай бүх компьютерт очно гэж. Бараг үнэн байх. Өөрөөр хэлбэл үнэгүйгээр, богино хугацаанд, асар олон хүнийг хамруулж чадаж байгаа нь яах аргагүй технологи, интернэтийн гайхамшиг юм.

Гэтэл Craigslist хэмээх компани бүр “no marketing” гэсэн уриатай ажилладаг бөгөөд маркетингийн төлөвлөгөө, зорилтот зах зээл, судалгаа энэ тэр юм хийдэггүй мөртлөө нийт 1 тэрбум гаран ам.долларын хөрөнгөтэй болчихсон тууж явах юм. Гол ид шид нь мэдээж интернэт. Тэртээ олон жилийн өмнө Алвин Тоффлер-ийн хэлснээр Prosumer буюу ирээдүйд үйлдвэрлэгч ба худалдан авагч гэсэн ойлголтууд байхгүй болж хоорондоо нэгдэнэ гэсэн ойлголт руу дөхөөд байгаа мэт.

Жич: Миний мэддэг дотоод, гадаадын бараг хүн болгон Google-ийг хайлтын системээр ихэвчлэн ашигладаг. Гэтэл Японд яг эсрэгээрээ Yahoo энд хаанчилдаг юм байна. Шалтгаан нь юу юм бол оо?

3 comments:

G.Bayanmunkh said...

Гоё байлаа.

A. Mend-Orshikh said...

Энэ өдрийн мэнд! Юуны түрүүнд inbound marketing талаар маш сонирхолтой мэдээлэл бэлтэгсэн байна гэж хэлмээр байна. Үнэхээр таалагдлаа. Сүүлийн саруудад зарим Монголын компаниуд social media ертөнцөд хөл тавьж байгааг би ихэд сонирхож байгаа. Чиний бодлоор Монголын компаниуд инбаунд маркетинг (их интернэтийн боломж) ашиглан бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлох асар их боломж байгаа гэж боддог уу? эсвэл тэдний гадагшаа чиглэх бодлого мөн аутбаунд маркетинг хэргэлдэг байсан шигээ тодорхч чадахгүй гэж боддог уу?

Чамайг Yahoo нь Google компанийг Японд хаанчилж чадсан гэсэн дүгнэлт өгсөнд багагүй хайлт хийлээ. Тоон үзүүлэлтээс харахад 2009 оны 9-р сард Yahoo нь Google -ээс 6231 БАЙНГЫН хэрэглэгчээр илүү байна. 8-р сард мөн Yahoo нь Google -ээс 7437, харин 7-р сард Google нь 10,295-аар гэх мэт тус тус илүү байна. Харин 2 лангийнхана жилийн хэрэглэгчид буурсан харагдаж байна. Үүнд: Yahoo нь 12,33% бол Google нь 8.60%-аар буурсан байна. Гэхдээ статистик ч заримдаа худлаа ярьдаг ч. Гэхдээ Yahoo арай Японд хаанчилдаггүй юм шиг байнаа. Учир нь нийт хүн амтай нь харьцуулахад 10,000 доторх Байнгын хэрэглэгчдийн тоо гэдэг бол далайд дусал мэт л зөрүү харагдаж байна. Нийлэлийг чинь унших дуртай шүү. Амжилт!

Aldraa said...

Yunii umnu uguujtei soninrholtoi medeelel bichdegt chin bayarlaa. Ene esotoi heregtei medeelel bn. gehdee joohon delgerengui medeelel bnuu? E-marketing iin talaarh mongol barimtuudtai bol ih sain bn. Thanks.