Monday, 14 December 2009

Mobile Japan

Views

Дэлхий дээр гар утас хэрэглэдэг нийт иргэдийн 3 орчим хувь нь Япончууд байдаг бол харин 3G технологи бүхий гар утасны дэлхийн нийт хэрэглэгчдийн 33 хувийг Япон улс дангаараа эзэгнэж байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үеийн технологийн түүчээ гэсэн үг. Энэ улсад гар утас хүмүүсийн өдөр тутмын хэрэгсэл биш бүр амьдралын үнэ цэнэ нь болсон гэж хэлж болохоор юм. Яагаад гэвэл Японд гар утасгүй хүнийг дотоож өмсөөгүй хүнтэй адилхан гэж ярьдаг юм билээ. Түүчлэн сая нэг сонирхолтой судалгаа явагдаж дүн нь гарав. Амьдрал, карьерийг нь шийдэх чухал уулзалтанд явж байгаад гэнэт та гар утсаа гэртээ мартсанаа санажээ. Буцаж яваад гар утсаа аваад уулзалтаасаа хоцрох, эсвэл таслах, үгүй бол гар утасгүйгээр нэг өдөр болохын алийг нь сонгох вэ гэсэн чинь судалгаанд оролцсон Япончуудын талаас илүү хувь нь гэр рүүгээ явж гар утсаа авна гэсэн байдаг байгаа. Өөр нэг судалгааны дүнг харж байхад жилийн 365 хоногийн 85-аас дээш хувьд гар утас эзнийхээ халаасанд эсвэл гараа сунгаад авах зайнд байдаг гэсэн байсан. Энэ нь Японд төдийгүй Монголд ч адилхан байгаа байх. 

Энд ирээд анзаарсан бас нэгэн сонирхолтой зүйл нь QR код гээд зүйл байна. Баар кодны дараагийн ахисан матрикс түвшин буюу хоёр хэмжээст код. Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, төлбөрийн баримт, зар сурталчилгааны самбарууд дээр хаа сайгүй байх. Үүнийг нүдээрээ хараад юу ч ойлгохгүй. Японд байгаа бараг бүх гар утаснууд баар код, QR код уншдаг функцтай байдаг. Камераар зураг авч буй мэт гар утсаараа тухайн хоёр хэмжээст код дээр хэдэн хором барихад автоматаар тухайн компанийн вэб хуудас, блог, цахим мэдээллийн сан руу нэвтэрнэ. Сүүлийн үед хүмүүс нэрийн хуудсан дээрээ вэб, блог хаягнийхаа оронд QR код хэвлэдэг болсон байна. Энэхүү кодыг үүсгэхэд ямар ч асуудал байхгүй. Энэхүү хуудсаар ороод вэб хаягаа өгөхөд энэхүү код үүсгэдэг тусгай вэб хуудсууд байгаа тул та ч гэсэн өөрийн гэсэн QR кодтой болох боломжтой байх нь.

Ирэх арван жилд гар утасны эрин үе болно гэж эндэхийн мэргэжилтэн, судлаачид ярих юм билээ. Учир нь гар утсаар зөвхөн ярих төдийгүй төрөл бүрийн форматтай өгөгдөл, мэдээлэл дамжуулах, радио сонсох, ТВ үзэх, интернэтэд холбогдон компьютер дээр хийдэг бүхий л ажлыг компьютер дээр байдаг бүхий л програмыг ашиглан хийх боломж нэгэнт бүрджээ. Дээрээс нь сайн гар утастай байхад нэмж зургийн аппарат, видео камер ч худалдан авах хэрэггүй болоод удаж байна. Түүчлэн гар утас төлбөрийн хэрэгсэл болоод удаж байна. Банкны олон карт, бэлэн мөнгө халаасалж явах шаардлагагүй болсон гэсэн үг. Энэхүү супер боломж нь хүмүүсийн хооронд мэдээлэл дууны хурдаар дамжих боломжийг олгож байна. Тун удахгүй гар утас, интернэтээр үнэр дамжуулдаг болсон гэвэл би лав хувьдаа гайхахгүй.

Саяхан Google компани андройд технологи дээрээ суурилсан гар утас зах зээлд гаргахаа зарлаад байна. Энэ нь iPhone-ийн хамгийн том өрсөлдөгч болох бөгөөд Samsung ч гэсэн андройд дээр суурилсан Smart Phone дээр хамаг хүчээ хаяхаар шийдсэн тухайгаа цахим хуудас дээрээ зарласан байна билээ. Энэхүү технологийн “аюумшигт” өрсөлдөөн нь гар утасны компаниудын хүрээнээс удахгүй хальж гар утас үйлдвэрлэгч нь ТВ, радио, дижитал болон видео камер үйлдвэрлэгч нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч болох магадлал тун өндөр байна гэж би хувьдаа харж эхлээд байгаа. Магадгүй гар утасны компаниуд (үйлдвэрлэгч биш үйлчилгээ үзүүлэгч буюу provider) хэдэн жилийн дараа Цахилгаан станц, Ус суваг ашиглалтын газар, Дулаан Өргөө компаниуд шиг үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц онцгой буюу монополь байгууллагууд болох биз ээ. Магадгүй аль хэдийн болсон байх. Үүнээс болж зарим хүмүүс мэдээллийн аюулгүй байдал, хувь, хувьсгалын нууцлалын асуудлийг сөхөн гаргаж хүчтэй маргаан дэлхий даяар өрнүүлж байна. Хүний хурууны хоёр хээний завсарт багтах тийм жижигхэн чипийг Хитачи хэдэн жилийн өмнө гаргасан юм билээ. Энэхүү чип нь гар утсанд суурилагдахаас гадна бүхий л юманд суурилагдан янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Маш жижиг хэмжээтэй тул залгиад өөрийнхөө биеийн дотоод эрхтэний бүхий мэдээллийг дамжуулан авах, хүүхдийнхээ биенд нь наагаад хаана явааг нь track хийх гэх мэт. Энэ бүх үйлчилгээ энд байх ажгуу.

Ердөө хэдхэн жилийн өмнө нь бид нар энэ боломжуудгүйгээр яаж “болгоод” байсан юм бол гэж заримдаа гайхах. Гар утасны хөгжлийн хувьд Монгол ба Японы хооронд тэгтлээ тасарчихсан зөрүү алга. Дээр дурдсан QR код энэ тэрийг эс тооцвол. Аан тийм. Үйлчилгээний байгууллагууд гар утас руу хөнгөлөлтийн купон явуулдаг юм билээ. Жишээ нь, MacDonalds ийм, тийм бургерийг энэхүү мессежийг үзүүлээд хямдралтай аваарай гээд маркетинг хийдэг. Монголын гар утасны компаниуд тун удахгүй эдгээрийг эх орондоо нэвтрүүлэх биз ээ. Аль оператор нь Гүүглийн андройд утасны анхдагч болох вэ гэдэг нь их сонирхолтой буй.

Уул нь хэсэг хугацаанд ч болтугай гар утасгүй байюу гэсэн энд гар утасгүй бол дээрх бүх боломжийг алдаж буй тул ирэх долоо хоногоос гар утас авахаар шийдэв. Японоор бол “дотоож” авч өмсөхөөсJ

10 comments:

Anonymous said...

wehehe Японоор бол “дотоож” авч өмсөхөөс baihdaa yahav dee, tataj unatlaa ineelee :)

Anonymous said...

Bi dotoojoo tailj hayad 2 jil shahuu boloh nee, yadag bilee he he he

Enkhjargal

Leaders of Tomorrow said...

Дотоожоо хурдан авч өмсөөрэй. Тэгээд монголд иртлээ тайлж болохгүй шүү. Бид ч бас дээд зэрэглэлийн дотоожийг өдөр бүр өмсөх цаг ирэх байлгүйдээ. Гоё нийтлэл байна. Баярлалаа Ганзоригоо

Anonymous said...

Дажгүй мэдээлэл өглөө.
Мэдээллийн тэхнологийн салбарыг сайн хуульчилж өгөхгүй бол саяхан болсон операторуудын хоорондох маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрнэ. Эцэст нь хэрэглэгч нар хохироод дууссан.
Андройдын хувьд Линукс дээр хийгдсэнээс гадна апликашн нь Жава хэлээр бичигддэг болхоор ойрын үед маш ирээдүйтэй болох нь тодорхой.
Монголын хувьд мэдээж Мобикомын түрүүлж оруулах болвуу гэж бодож бна.

Туги

Anonymous said...

энийг уншсан чинь гар утастай холбоотой мэдрэлийн өвчний талаар бодлоо. хэрвээ та гар утсандаа санаа зовох буюу хурдхан шиг л хажуудаа авчирч тавихыг хүсч байвал энэ өвчний эхний шинж тэмдэг илэрлээ гэж байлуу даа. ийм өвчингүй хүн ч бүр байхгүй болоо биздээ. тэхдээ би лав Монголдоо уранхай дотоожтой буюу зөвхөн ярьж, мсж бичиж болдог, цэнэгээ удаан барьдаг утастайгаа болоод л байна. тэхдээ технологи хөгжинө гэдэг сайхан юмаа. байгалд хоргүй л бол

dddd said...

technology hogjih n saihan yum daa. gehdee tehnology hichneen hogjood hunii niigmiin asuudluudiig shiidej chadahgui n l haramsaltai.

Anonymous said...

Дажгүй мэдээллүүд байна. Хойшдоо ер нь Японы мэдээллийн технологийн дэвшилттэй ирээдүйтэй гэсэн бүхий л зүйлийг хамаад бичээд байгаарай. Монгол байгаа хэд чинь мэдэхгүй л яваад байнашүүдээ. Тэгээд яваандаа харж дуурайх биш урдаас нь угтаж орох тал руугаа л хөгжинө гэж бодоод байгаа шүү

battur said...

softbank gadaad oyutanuud ih avdag shuu. herev avch amjaagui bol

Koyuki said...

Softbank--n utas avuul Asia-d chuluutei ongotsnoos buugaad l utsaa asaahad shuud olon ulsiin uilchilgeend orloo gesen msg ireed l unen amar. Mongold hurtel ashiglaj bolj bsn shuu.

Уйгаржин said...

Хаяа залхаамаар их дуудлага ирдэхээр нь гэртээ орхисон бол гэж бодоод л хэхэ харин хайрын мессеж байвал ч өөрдөө хэхэ, монгол бол утаснаасаа орчих сайт гэж байхгүй, бас мессенжер, майл, youtube ээс илгүүгээр mobile гэдгийг нь хэрэлж чадахгүй байна даа яадаж tax авчихдаг бол ...